Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.29 /

Монгол цэргийн сүлд хийморь болсон генерал, офицер, ахлагч  нараа,

Эрхэм хүндэт энхийг сахиулагчидаа,  

Даян дэлхийд эх орон, Зэвсэгт хүчнээ алдаршуулсан өнөөгийн баатарлаг гавьяат үйлстэн-Цэнхэр дуулгатан дайчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Манай улсын Зэвсэгт хүчин олон зууны тэртээгээс эхтэйч, эзэн Богд Чингис хааны үеэс дэлхийн дахиндалдар цуугаа мандуулан омогшсон агууих түүхтэй. Ийм агуу түүхтэй, баатарлаг үйл хэрэгтэй Монголын Зэвсэгт хүчин орчин үед ч даян дэлхийн энхийг тогтоох ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Тиймээс Монголын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний түүхт10 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэж, үйл хэрэг, үйлс гавьяагаар тань бахархаж байгаагаа илэрхийлье. Манай төр энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд Монголын Зэвсэгт хүчин дэлхий нийтийнэнх тайван, аюулгүй байдлыг хангах, иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөн бүхий улс үндэстнүүдэд энх амгалан тогтоох, сэргээн босгожхөгжүүлэхээр эрсдэл нүүрлэсэн амаргүйнөхцөлд хувь нэмрээ оруулж байна. Энэ бол түүхэн гавьяа, өгүүлшгүй буян, ариун сайхан үйл хэрэг билээ. Бас төр улсын минь нэр нүүр юм.

Энхийг дэмжих ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчиноролцож эхэлснээс хойшхи 10 жилд 6000 орчимцэргийн алба хаагч дэлхийн гурван тивийн 10 гаруй оронд амь өрсөн, айдас эрсдлийг үл умартан үүргээ нэр төртэй биелүүлж, холбоотон гүрэн, эвслийн цэрэг, НҮБ-ын өмнө алдар гавьяагаа дуурсгаж байна. Цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах түүхэн ийм шийдвэр гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ойн энэ арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Ингэснээр Монголын Зэвсэгт хүчин даян дэлхийн цэнхэр дуулгатнуудын өнөр бүлд багтан өөрийн баттай байр сууриа эзлэж чадсан нь ард түмэн, иргэдийнхээ талархлыг зүй ёсоор хүлээж буйг энэ индрээс тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Дэлхийн хаана ч очсон монгол цэргийнмэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, дадлага туршлага,дайчин эрэмгий чанар,сахилга батыг шагшин магтаж, хамтран үүрэг гүйцэтгэхэдитгэлтэй дотно анд нөхөрболохыг,ямар ч хүнд үүргийг нэр төртэй гүйцэтгэжчаддагийг бахархан ярихыг сонсоодТа бүхнээрээ чин сэтгэлээсээбахархдаг билээ.

Амаргүй нөхцөлд сэтгэл зүй, бие бялдрын асар хүнд ачааллыг даван туулж ирсэн энхийг сахиулагчидаа дэмжин туслах олон арга хэмжээг Монголын Засгийн газар авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр энхийг сахиулагчдад олгодог мөнгөн дэмжлэгийг нэмэгдүүлж, тэдний үүрэг гүйцэтгэх баталгаатай нөхцлийг хангахад зориулан олон тэрбум төгрөг зарцуулж ирсэн. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, энхийг сахиулагчдынхаа нийгмийн асуудлыг, тухайлбал цалин хөлсийг нэмэх, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах зэрэгт онцгойлон анхаарч ирлээ. Үүний зэрэгцээ энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газар тогтоол гарган, Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон жил бүр ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяртайгаар дуулгаж байна. Үүнд оролцогч нь монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгаа Та нар юм.

Монгол цэргийн даян дэлхийн энхийн үйл явцад оруулж буй хувь нэмэр нь улс орныхоо нэр хүндийг олон улсын түвшинд өргөж өгсөн. Тиймээс Та бүгдийн энэхүү хичээл зүтгэл тань ардчилал хөгжсөн олон улстай ойртон түншилж, Монголдоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулах үйл хэрэгтээ өргөн хүрээтэй дэмжлэг авах боломжийг олгож байгаань улс төр, эдийн засаг, нийгмийн асар их ач холбогдолтой юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ариунүйлсэд оролцоход АНУ, ХБНГУ болонбусад хамтын ажиллагаа бүхий орон, олон улсын байгууллага ихээхэн дэмжлэг туслалцааүзүүлсэн. Тиймээс Энхийг сахиулагчдын энэ өдөр монгол цэргийг хүнд хэцүү үүргээ гүйцэтгэхэд мөр зэрэгцэн байж, байнгын сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж байсан бүх улс орны төлөөлөгчид, олон улсын байгууллагын бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Эх орныхоо Зэвсэгт хүчнэээнхийг дэмжих ажиллагаандилгээн оролцуулаханхны амаргүй бөгөөд зоримогшийдвэрийг2002 онд Засгийн эрх барьж байх үедээ Монгол Ардын нам гаргасан билээ. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрланандгай тангарагтаа чин үнэнч зүтгэжирсэнэнхийг сахиулагчид, тэднийхээ гэр бүлийнхэнд нь түүхэн ойн баярын мэндийг дахин хүргэж, Засгийн газрынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Монголын Зэвсэгт хүчний нэгэн үеийн түүх дайчин баатар эрс та бүхний алдар гавьяагаар бичигдэж, манай улс даян дэлхийд мандаж байхыг хүсье.

Монголын Зэвсэгт хүчний, Монголын дайчин баатар эрсийн яруу алдар бадартугай. 

2012.05.29

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ БОЛЖЭЭ
С.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДЛАА
ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ АЙЛЧЛАНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ
20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ
Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа
ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан