Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО ТОДРУУЛГА ХИЙЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.07.05 /

“Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж баталсан. Хөтөлбөрт үйлдвэр, аж ахуйн нэгжийн түр ашиглаагүй, технологийн шаардлага хангаагүй, цаашид ашиглагдах боломжгүй болсон цацрагийн үүсгүүр, түүнээс гарсан хаягдлыг хадгалах, хамгаалах байгууламжийн асуудал “Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тусгагдаагүй болно. Зарим цахим хуудсанд “Монголд цөмийн хаягдал булшлах ажил зогсоогүйгээр үл барам 2013 оноос булшлах агууламжаа барихаар төлөвлөжээ” гэсэн утгатай нийтлэл гарсантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.  

Интернетээр тарсан мэдээллийн хувьд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу үйлдвэр, аж ахуйн нэгжийн түр ашиглаагүй, технологийн шаардлага хангаагүй, цаашид ашиглагдах боломжгүй болсон цацрагийн үүсгүүр, түүнээс гарсан хаягдлыг улсын хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж хадгалах, хамгаалах, овор хэмжээг багасгах зэрэг нь үйл ажиллагаа Цөмийн энергийн газрын үндсэн чиг үүрэгт хамаардаг тул 2011 оны 2 дугаар сарын 18-ний 1/203 албан тоотоор дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт оруулах санал ирүүлсэн бөгөөд саналыг шийдвэрийн төсөлтэй эндүүрсэн байна.

“Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т дунд хугацаанд 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан бөгөөд үүнд цацрагийн үүсгүүрийн хэрэглээ ихсэж, хэрэглэгч байгууллага олширч байгаа өнөө үед улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс цацраг идэвхит ашигт малтмалын радиохимийн лаборатори байгуулах, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар дэлхий нийтийн баримталж байгаа бодлоготой уялдуулан цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдлын хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын жишиг түвшинд хүргэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт үүсгүүрийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэлийг шалгах, идэвх тодорхойлох болон физик судалгаа хийх, цацрагийн ил үүсгүүртэй ажиллах, цацраг идэвхт хаягдлын хор хөнөөлийг бууруулах, тэдгээрийн овор хэмжээг өөрчлөн зохистой хэлбэрт оруулах зорилготой арга хэмжээ орсон. Уг лабораторийг байгуулснаар цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган хүн амын эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинг цацрагийн нөлөөллөөс урьдчилан сэргийлнэ.  

             Иймээс бодит байдлыг мушгин гуйвуулж, улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг уриалж байна.

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

Мэдээний бүлэг: . ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт орлоо
Эрүүл Монгол хүн Монгол улсын жинхэнэ баялаг
Үр бүтээл дүүрэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна
2013-2017 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ 806 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 91 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан