Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд С.Батболд түрүү соёолонгийн эзнийд зочлов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.07.12 /

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн түүхт их ойн баяр наадмын хурдан морины соёолон насанд  газар газрын шандаст 236 хүлэг уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Х.Түмэнбаярын галд зочлон уяач, морь унаач хүүхдэд баяр хүргэн, гарын бэлгээ гардуулсан байна. Тэрээр улс орны өнцөг булан бүрт дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж байгаа  ард иргэддээ түрүү соёлонгийн уяан дээрээс баярын мэндчилгээ хүргэлээ.

Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс соёолон насны хурдан хүлгийн хурдаар хөгжихийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг эрч хүч, хийморийн хамт өргөн дэвшүүлэв. Соёолон насны хурдан морины уралдаанд  Манлай уяач,”Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор аман хүзүүдэж,   Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хүрэн, Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр айргийн тавд хурдалсан юм.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ОРХОН АЙМАГТ 2 ХҮН УСАНД ОСОЛДОЖ, 260 ӨРХ ҮЕРТ АВТЖЭЭ
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Капитал банк орон сууцны зээл олгох боломжтой
С.Батболд: Улс орны минь амьдрал дээшилсэн сайхан жил гарч байна
Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг гардуулав
Төрийн өндөрлөгүүд цэцэг өргөлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан