Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.17 /

                                    

             Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 09 дүгээр сарын 17-нд хуралдаж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ.

             Уг хуулиар сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх хэлбэрээр явуулахаар заасан. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүрээр иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан байна. Гэтэл зарим нэг хороо төлөөлөгчгүй байхаар байна. Иймд уг асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнийг Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шадар сайд Монгол улсын язгуур эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийллээ
Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллана
Цахилгаан дулааны хомсдолд орсныг мэдээллээ
Спортын төв ордны асуудлаар спортынхны саналыг сонслоо
Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулганд Шадар сайд оролцлоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан