Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайдад талархлын цахилгаан илгээжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.04 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао талархлын цахилгаан утас илгээсэн байна. Цахилгаанд:
“Миний бие  Монгол Улсад анхны айлчлал хийлээ. Айлчлалын хугацаанд эрхэмсэг ноён Тантай болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай нөхөрсөг, илэн далангуй уур амьсгалд яриа хэлэлцээ, уулзалт хийж, хоёр талын  харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар бодол саналаа өргөн хүрээнд солилцож, шинэ ойлголтуудад хүрэв.

Хоёр тал хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдийг байгууллаа. Айлчлал нь уламжлалт найрамдлыг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, Монгол-Хятадын харилцаанд түлхэц үзүүлэх шинэ ахиц гарав. Миний бие айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хүчин чармайлт гарган айлчлалыг амжилттай зохион байгуулсанд Монголын талд гүнээ талархаж байна.
Монгол Улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд нь аз жаргалыг хүсэн ерөөж байна.

Хүндэтгэсэн,
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүд чуулж байна
Гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулах шаардлагатай
Ерөнхий сайдад АНУ-ын ҮАХ-ийн төлөөлөгчид бараалхлаа
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан