Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд Энэтхэгийн уул уурхайн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.07 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Энэтхэг Улсын Уул уурхай хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга С.Ш.Наир тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Энэтхэгийн уул уурхайн салбарын удирдах албаны болон бизнесийн төлөөлөгчид Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг судлахаар хүрэлцэн ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Хатагтай С.Наир Ерөнхий сайдад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Энэтхэг Улс Монголын талтай уул уурхайн шинжлэх ухаан, геологийн судалгаа шинжилгээний тал дээр хамтран ажиллахад бэлэн байна гээд хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг ашигт малтмалын бодит олборлолтын үе шат руу гаргах нь чухал байна гэв. Мөн тэрээр Энэтхэгийн Засгийн газар өөрийн оролцоотой уул уурхайн консорциум байгуулж байгаа тухай дурдаад, ашигт малтмалын үйлдвэрлэлийн орлогоос хүн амын эмзэг, ядуу бүлгийн гишүүдэд хувьцаа эзэмшүүлэх замаар тэднийг орлоготой, харин уул уурхайн салбарыг нэр хүндтэй болгох зорилт тавьж, энэ талаар тодорхой хуулийн төсөл боловсруулж байна гэж мэдээллээ.

Ерөнхий сайд Монголын тал Энэтхэгийн талтай уул уурхайн салбарт хамтран ажиллахдаа шударга байх, ижил тэгш хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай байх гэсэн зарчмуудыг баримтлах болно гээд ураны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Монгол Улс Энэтхэг Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Мөн хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд зохих шатанд харилцан уулзалдах, санал солилцох, салбарын ажил хэрэгч хүмүүсийг хооронд нь ойр ойрхон уулзуулж байх нь ач холбогдолтой байх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгдийг хүлээн авч уулзав
Макро эдийн засгийн үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг оны эцэст ханган биелүүлэх боломжтой
МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР БА ГАДААД ТҮНШҮҮДИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайдад АНУ-ын ҮАХ-ийн төлөөлөгчид бараалхлаа
Гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулах шаардлагатай
Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүд чуулж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан