Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаанаар МИАТ ХК-тай холбоотой асуудлыг авч хэлэлцээд, тодорхой шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.26 /
Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд MИАТ ХК-ийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн нөхцөл байдалтай шуурхай танилцаад уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр өчигдөр орой гаргасан. Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан дээр МИАТ ХК дээр үүссэн нөхцөл байдлын талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулга хийлээ. МИАТ ХК-ийн Техникийн газрын инженер техникийн хэсэг ажилтнууд 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 06.45 цагт нисэх ёстой байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн Боинг 737-800 онгоцыг нислэгт гаргалгүй саатуулснаас энэ нислэгийг болон оройн 18.00 цагт нисэх Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг хойшлуулахад хүрсэн байна.

Нислэг саатсанаар 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй болж,урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол учирчээ. Үүссэн нөхцөл байдлыг Засгийн газар шуурхай анхааралдаа авч нислэгийн  үйл ажиллагааг  хэвийн үргэлжлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Засгийн газар МИАТ ХК-тай холбоотой асуудлыг  2 дах  удаагаа авч хэлэлцэж байна. Хүний амь нас, аюулгүй байдлыг найдвартай хангах ёстой хамгийн эмзэг салбарт ийм хариуцлагагүй байдал гарч байгаа нь онцгой нөхцөл байдал гэж үзэх ёстой.

Тиймээс онгоцны аюулгүй байдлын үүднээс хэвийн болтол  нислэгийг зогсоох , энэ хугацаанд гадны авиа компанитай гэрээ хэлэлцээний дагуу  найдвартай онгоц түрээслэж хуваарьт нислэгийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Мөн  ТӨХ-г ээлжит бус хурлаа яаралтай хуралдуулж МИАТ ХК-ийн ТУЗ-ийг баталж оруулж ирэх , оройн 17 цаг гэхэд  МИАТ-ын удирдлага,ТУЗ-ийг бүхэлд нь өөрчлөх асуудлыг тэр даруйд нь Засгийн газарт танилцуулахыг  ЗТБХБ-ын сайд Х.Баттулга  болон ТӨХ-ны дарга Д.Сугар нарт  Ерөнхий сайд С.Батболд даалгалаа. МИАТ ХК-д гадны менежментийн багийг хуулийн дагуу оруулж иртэл мэргэжлийн чадвартай хариуцлагатай  үүрэг гүйцэтгэгчийг томилох саналаа  17 цагт хамтад нь оруулж ирэхийг хуралдаанаас дээрх хүмүүст үүрэг болголоо.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Авлигаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулах сургалт болж байна
С.БАТБОЛД: ШИЛЖИЛТИЙН 20 ЖИЛИЙГ БУУХИАГ ХӨГЖЛИЙН 20 ЖИЛИЙН БУУХИА БОЛГОН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА
ҮНДЭСНИЙ ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
МИАТ ХК-д үүссэн нөхцөл байдлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргалаа
БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО ХИЙХ АЖЛАА БАТАЛЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан