Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын дарга боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.08 /
МАХН-ын бага хурлын ХI хуралдаан өнөөдөр төрийн ордонд болж байна. Хурлын үеэр тус намын дарга С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Тэрээр “МАХН-ын үе үеийн дарга нар нийгмийн захиалгаар гарч ирдэг. Ерөнхий сайд С.Батболд ч нийгмийн захиалгаар гарч ирж байна. Өнөө үед улс орны эдийн засгийн хөгжлийг авч явах, бизнесийн орчинг бүрдүүлэх, эдгээр зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн мэдлэг туршлагатай удирдагч хэрэгтэй байна. Ерөнхий сайд С.Батболд үүнд яг тохирно” хэмээн хэлж намынхаа 25-р их хурлын дүрмийн дагуу МАХН-ын даргад Ерөнхий сайд С.Батболдын нэрийг дэвшүүллээ.  

МАХН-ын дарга С.Баярын санал болгосны дагуу бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явагдав. Санал хураалтанд МАХН-ын бага хурлын 194 төлөөлөгч оролцсоноос 98,4 хувийн саналаар Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын даргаар сонгов. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо. Тэрээр МАХН-ын даргаар итгэл үзүүлж томилсон гишүүддээ талархал илэрхийлж, намын тамгаа хүлээн авсаныхаа дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, сахилга хариуцлагын тухай” асуудлаар улс төрийн илтгэл тавилаа.
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд:МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаa
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ ИРЭХ ОНД УЛААНБААТАРТ ХУРАЛДАНА
ХУУЛИУДЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
Ерөнхий сайд С.Батболд: Хамтарсан Засгийн газар иргэн бүртээ 1.5 саяыг өгнө
ИРГЭН БҮРТ 1,5 САЯ ТӨГРӨГИЙГ ОЛГОХООР БОЛОВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан