Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ 500 МЯНГАН ФРАНКИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.19 /
Байгалийн гамшиг болон зуданд нэрвэгдсэн малчдад Швейцарийн хөгжлийн агентлаг 500,000 франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боллоо. Тусламжийг гамшигт хамгийн их нэрвэгдээд байгаа баруун 5 аймгийн 20 сумын 9 мянган  өрхийн 36,000 иргэнд /ойролцоогоор/ зориулах юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин зохицуулагч Феликс Феллман 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой  уулзахдаа энэ тухай хэлэв.

Швейцарийн хөгжлийн агентлаг тусламжаа “Ногоон алт” төсөл хэрэгжиж байгаа малчдын өөрөө удирдах байгууллага болох Бэлчээр ашиглагчдын хэсгүүдээр дамжуулан хүргэнэ. Малчдад хоол хүнс, түлш шатахуун, эм тариа болон малын тэжээл, малын эм тариа, ариутгалын бодис зэрэг нэн хэрэгцээт зүйлсээ худалдан авах мөнгийг нь дээрх хэсгүүдэд олгохоор төлөвлөжээ. Хүнд хэцүү үед сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж байгаад Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд энэ тусламж байгалийн гамшгийг  хохирол багатай даван туулахад чухал хувь нэмэр болно гэлээ. 

Швейцарийн Холбооны Улс, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа бичил уул уурхай зэрэг төсөл, хөтөлбөр нийгэм, эдийн засгийн хувьд үр дүнгээ өгч байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Швейцарийн хөгжлийн агентлаг 2004 оноос манай улсад Суурин төлөөлөгчийн газраа ажиллуулж эхэлсэн. Жил бүр ойролцоогоор 9 сая гаруй швейцари франк /9 сая ам доллар/-ийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2009 онд хөдөө аж ахуйн салбарт 4.0 сая, байгаль орчны салбарт 2,6 сая, сайн засаглал, хүний эрхийг дэмжих хүрээнд  2,4 сая ам доллар тус тус олгоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АВСТРИ, УНГАР УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ
Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв
КАЗАХЫН АРД ТҮМЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ АЙМГИЙНХАА ОЙД УРИЛАА
Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар хуралдаан болж өндөрлөв
Япончууд хандив үзүүлэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан