Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010.02.24
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.03 /
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Засгийн газрын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хэрэгжилтийн талаархи Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээллийг хэлэлцээд дараах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэв.

1. Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг зөрчиж 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шинэчилсэн бүртгэл хийж, олгосон цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч, дүнг 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Цөмийн энергийн газарт, ажлын явц, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгав.хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

2. Цөмийн энергийн тухай хуулийн дараахь зүйл, заалтуудыг гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг нэн яаралтай зохион байгуулахыг Цөмийн энергийн газарт даалгав.

Үүнд:
2.1. Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчийн дараахь асуудлаар гаргасан шийдвэр Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөлдөр болох тухай:

- тухайн компанийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;

- тухайн компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаас шинээр гаргах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш хэмжээний хувьцаа нэмж гаргах;

- тухайн компанийг нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах.

2.2. Цөмийн энергийн тухай хуулийн 7.2-т заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.1-д заасан шийдвэрийг гаргаснаас хойш 14 хоногийн дотор компанийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл бүхий баримт бичгийг Цөмийн энергийн комисст хүргүүлнэ”

2.3. Цөмийн энергийн тухай хуулийн 7.3-т “Цөмийн энергийн комисс энэ хуулийн 7.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн шийдвэрийг батламжлах, эс батламжлах шийдвэрийн аль нэгийг гаргана”

2.4. Цөмийн энергийн тухай хуулийн 7.4-т “Энэ хуулийн 15.1.2, 15.1.5, 15.1.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 7.1, 7.2-т заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэсэн заалтууд багтаж байна.

3. Цөмийн энергийн тухай хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Цөмийн энергийн газар, Төрийн өмчийн хороонд даалгав.

4. Цөмийн энергийн тухай хуульд заасан цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах арга хэмжээ авахыг Цөмийн энергийн газарт даалгав.

5. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хуульд заасан хугацаанд хуулийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй Цөмийн энергийн газрын дарга С.Энхбаттай хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, ажлын хариуцлага алдсан Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод тус тус даалгав.

6. Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг  шалган, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан Цөмийн энергийн болон Ашигт малтмалын газар дээр ажиллуулж, шалгалтын дүнг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Мэргэжлийн



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдтой ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин утсаар ярилаа
АХМАД ДАЙЧИД БАЙРНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ ГАРДЛАА
ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРОВ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.02.24
МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС 84 МЯНГАН АМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан