Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД, УЛСЫН САЙН МАЛЧИН ШАГНАЛАА ГАРДЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.24 /

Засгийн газраас энэ онд Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан”, “Мөнхшижир тариа” компаний хамт олныг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгаруулсан байна. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд тус суманд хүрэлцэн очиж шагналыг нь гардуулж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ.

“Тэргүүний тариаланч хамт олон” болзол хангасан дээрх хоёр аж ахуйн нэгж  сүүлийн 3 жил дараалан улсын дундаж ургацаас үр тариа 4-11 цн-ээр илүү авсан бөгөөд үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна. Мөн “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан Сүмбэр сумын Б.Шонхоон, Борнуур сумын Б.Агваасодном нар мөн өдөр шагналаа гардаж авлаа.

Тэргүүний тариаланчид санаачлага гарган талбайгаа био болон органик бордоогоор бордож, суваг шуудуу татан, усалгааны хэмнэлтэт технологи нэвтрүүлснээр  улсын дундаж ургацаас төмс 80-100 цн, хүнсний ногоо 60-250 цн илүү хураан авчээ. Мөн сум, орон нутгийн залуучууд, ядуу өрхүүдэд арга, туршлагаа зааж сурган, 10 хүртэлх хүнийг байнгын болон түр ажлын байраар хангасан байна.

Энэ жил 3 хүн “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарсны нэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Д.Отгонбаатар юм. Тэрээр Алтай үүлдрийн 20 үнээтэй бөгөөд нэг үнээнээс өдөрт 15-20 литр сүү сааж “Сүү” хувьцаат компанид нийлүүлдэг. Хадлангийн талбай хашиж га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хэрэгцээт өвс, тэжээл, даршаа 100 хувь хангаж, усан хангамжаа бүрэн шийдсэн зэрэг олон үзүүлэлтээр болзол хангаж Улсын тэргүүний фермер цол хүртлээ.

Цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулж “Улсын сайн малчин” цол хүртсэн Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Доохүүгийн Лхагвасүрэнгийн шагналыг Шадар сайд мөн гардуулсан байна. Д.Лхагвасүрэн мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлэх, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хандив туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгох, ядуу өрхийг малжуулах, малаа даатгуулах, залуу малчдад арга туршлагаа зааж сургах, бэлчээрийг нөхөн сэргээх, булаг шандын эхийг хамгаалах, “Үдийн цай” хөтөлбөрт сүү, цагаан идээ нийлүүлэх зэрэгт идэвх санаачлагатай оролцож бусдыгаа манлайлжээ.

“Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-аар  шалгарсан Төв аймгийн Цээл сумын “Шим үр” ХХК, Батжавын Дамдинсүрэн нарт Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өмнө нь буюу 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн ордонд батламжийг нь гардуулсан юм.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.БАТБОЛД : АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙГАА НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ПАРЛАМЕНТЧДЫН 19 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд С.Батболд Улсын сайн малчны шагналыг гардууллаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан