Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.21 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллах болсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хоёр улс харилцаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн. Энэ ажиллагааны агуулгыг бодит ажил хэрэг болгох зорилгоор хоёр тал ойрын хугацаанд дунд хугацааны нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах шаардлагатай байгаа. Ноён Элчин сайдыг үүнд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой гэдгийг ч Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглээд ноён Шимизү Такэнориг Элчин сайдаар ажиллах хугацаанд энэхүү хэлэлцээрийг байгуулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Японы дэвшилтэд технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах бололцоо их байгааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа. Япон улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь хоёр улсын уламжлалт харилцаанд шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 600 мянган иргэнд 1,5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна
Монгол дуу хуур олон улсын дипломатчдыг гайхашрууллаа
БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан