Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИ 188 САЯ АМ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТАЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.10 /
Манай улс “Хойд-урд чиглэлийн авто зам” болон “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхийн тулд 127 сая ам долларын зарцуулах эрхтэй боллоо. Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хуралдан өмнө нь цуцлагдсан төмөр замын төслийн оронд манай талаас санал болгосон дээрх хоёр төслийг дэмжив. 

Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл “Хойд-Урд чиглэлийн авто зам” “Цэвэр агаар” төсөл болон одоо хэрэгжиж байгаа төслүүдийг 50 сая ам доллараар өртгөтгөн нийт 188 сая ам долларын хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтон нар энэ талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийв.

Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газрын саналыг зөвшөөрч төслийг баталсан нь хоёр орны хооронд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарт амжилттай хэрэгжиж, Монгол Улс ардчиллын замаар тууштай явж байгаагийн баталгаа боллоо. Эдгээр төслийг боловсруулахаас эхлээд батлах хүртэл  цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч их шаардсан. Миний бие 2009 оны 06 дугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар АНУ-д айлчлал хийхдээ Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой уулзаж энэ асуудлаар санал солилцож, саяхан Ерөнхий сайдын хувьд захидал илгээж байсан. Үлдэж байгаа 3 сар 10 хоногийн хугацаанд Мянганы сорилтын корпорацитай хамтран төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй ажиллах болно гэж Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэв.

Монгол Улс аль ч талаараа Мянганы сорилтын корпорацийн сайн түнш. Энэ түншийн харилцаагаа үргэлжлүүлж төслүүдийг хэрэгжүүлэх болно. Төмөр замын салбарт зарцуулах байсан хөрөнгийг Монгол Улсын Засгийн газраас санал болгосон хоёр төсөлд зориулахаар манай Удирдах зөвлөл шийдвэрлэлээ. Монголчууд цаг хугацаатай уралдан ажиллаж эдийн засгаа өөд нь татах зорилгоо биелүүлэхэд Мянганы сорилтын сан цаашид ч туслахад бэлэн байна гэж АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтон хэллээ. Мянганы сорилтын корпорацийн баталсан төслийн дагуу Чойр-Сайншандыг холбосон 176,4 км авто зам тавьж, Улаанбаатар-Налайх хоорондын замыг шинэчлэн засварлан, Баянзүрхийн гүүрийг засч шинээр барин, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

Мөн “Цэвэр агаар” төслийн хүрээнд бусад донортой хамтран цэвэр технологийг дэмжих сан байгуулах, үндэсний эрчим хүчний үйлдвэрлэлд салхины эрчим хүчийг ашиглахыг дэмжинэ. Төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй түлшийг гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд ашиглан агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
АНУ-ЫН МСК-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 12 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙН ТУХАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАГА ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.09
Зээлийн гэрээний үр дүнгийн талаар хэлэлцэв
Ерөнхий сайд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан