Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.04.04 /

Монгол Улсын Засгийн газар уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулан, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх замаар иргэдийнхээ сайн сайхан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зохих бодлого, шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Ийнхүү томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Засгийн газраас иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах зэргээр олон нийтэд аль болох хүртээмжтэй, ил тод, нээлттэй байх арга замыг сонгон ажиллаж байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд нэр бүхий  иргэдийн үүсгэн байгуулсан “Баялгийн хувь” ХК хэмээх хувьцаат компани хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нэрийг барин томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа мэтээр мэдээлэл цацан иргэдийг төөрөгдүүлэх боллоо.

“Баялгийн хувь” ХК нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үүсгэн байгуулагдсан хувийн өмчийн аж ахуйн нэгж бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо, хувь байхгүй юм. Монгол Улсын Засгийн газраас Шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ бүх Монголчуудынхаа нийтлэг эрх ашиг, оролцоог ханган, нээлттэй, ил тод ажиллах учиртай бөгөөд зөвхөн нэг компанид давуу эрх олгох учиргүй гэж үзэж байна.

Иймд “Баялгийн хувь” ХК-ийн зүгээс нийтэд буруу мэдээлэл цацан төөрөгдүүлэх замаар хөрөнгө төвлөрүүлэх зүй бус ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаж байна. Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын ямар ч оролцоо байхгүйг сэрэмжлүүлэн анхааруулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ

МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Мэдээний бүлэг: ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАМ, ГҮҮРИЙН АЖЛЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ
Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ
ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА
Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг дахь нөлөөгөө бодож, нэг сая төгрөгийг олгож байна
Шатахууны үнэ буурч өнгөрсөн нэгдүгээр сарын түвшиндээ хүрлээ
“Лондон 2012” олимпд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид АSICS брэндийг сонголоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан