Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.02 /
Түүхэн ялалтын 65 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд оролцож, дайнд оролцож явсан ахмад дайчдад баяр хүргэж, үг хэллээ.

Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ XX зууны түүхэнд бараан мөр үлдээн, хүн төрөлхтөнд гай гамшиг гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий дахинд энх тайван тогтооход эргэлтийн үйл явдал болсны дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан зөвшөөрүүлэх онцгой үр дагавартай байсанд оршино хэмээн тэмдэглэж байв.

Улиран одох он жилүүдэд үл мартагдах энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргаж, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад үеэ бахархах өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Чөлөөлөх дайнд манай улсын 24 мянган дайчин эх орныхоо төлөө тулалдаж явсан бөгөөд 960 орчим ахмадууд эдүгээ энх тунх аж төрж байгаа юм байна. Тэдэнд 65 жилийн ойн медаль гардуулж, 163 ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 60 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулан өгсөн ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү
Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ
Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна
С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан