Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Аврагчид төрийн одон, медаль хүртлээ
2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Адуутын-Ам” гэдэг газар “НИК” ХХК-ийн тус аймаг дахь салбарын шатахуун тээвэрлэгч хоёр автомашин “Хөвсгөл” нууранд осолдож, нэг иргэн нас барсан юм. Ослын газарт ажиллан цогцсыг эрэн хайх,13,2 тонн шатахуун тээвэрлэж явсанхоёр автомашиныг нуураас гаргахад хүчин зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган,үүргээ амжилттай гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын нэр бүхий албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон, медалиар шагнасан юм.

Шагналыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны  3 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулж баяр хүргэв. Мөн цогцсыг эрэн хайх, автомашинуудыг нуураас гаргах ажиллагааг удирдсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Ё.Пүрэвсүрэнг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасныг гардууллаа. Төрийн дээд одон, медаль гардсан албан хаагчдад Шадар сайд М.Энхболд үг хэлж онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа баяр хүргэв.

Энэ шагнал аврагчдын хийж бүтээснийг нь үнэлсний зэрэгцээ цаашид иргэдийн амь нас, улс, хувийн өмчийг хамгаалахын төлөө илүү ихийг хийхийн угтал учир гамшиг, ослын үед бэлтгэлтэй,  оюун ухаан, бие бялдрын чадавхитай байхыг тэрээр хүсэн ерөөлөө.

“Цэргийн гавъяаны одон”-гоор:

1. Жамсрангийн Баяртогтох        Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч

2. Бүдхандын Дэлгэрсайхан        Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч

3. Хөх-Өвгөнийн Мөнхбат             Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын аврагч, шадар түрүүч

4. Чүлтэмсүрэнгийн Сүрэнхүү    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын аврагч, тэргүүн түрүүч

 “Цэргийн хүндэт медаль”-иар:

1. Гансүхийн Ганбаатар               Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын эмнэлгийн зааварлагч, дээд түрүүч

2. Пүрэвжавын Дэлгэрсайхан     Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч

 “Шударга журам медаль”-иар:

1. Батсүхийн Батбилэг                  Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын дарга, шадар дэслэгч

2. Дэмбэрэлийн Батчулуун          Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, тэргүүн түрүүч

3. Нарангийн Даваадорж            Аврах тусгай ангийн Штабын Аврах багаж хэрэгслийн техникч, дээд түрүүч

4. Лхагважавын Нямдаваа          Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч-жолооч, дээд түрүүч

5. Батбаярын Батцэнгэл              Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын дарга, шадар ахмад

6. Аюушийн Батболд                     Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын бүлгийн дарга, тэргүүн түрүүч

7. Лхагвадоржийн Ганзориг        Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын аврагч, дээд түрүүч

8. Амгаланболдын Мөнхөө          Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын жолооч-холбоочин, шадар түрүүч

Мэдээний бүлэг: Онцгой комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна
ДЭЛХИЙН ЗАЛУУ УДИРДАГЧИДТАЙ УУЛЗАВ
Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
СИНГАПУР УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Тэргүүн шадар сайд говийн бизнесменүүдээ эргэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан