Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Тэргүүн шадар сайд говийн бизнесменүүдээ эргэлээ
Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллах хугацаандаа аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авч бизнесээ өргөжүүлж буй зарим иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Дорноговь аймгийн хувьд Монгол улсын хөгжлийн гол түлхүүр болох аж үйлдвэрийн бүс нутаг болно хэмээн төлөвлөгдөн зураг төслийн ажлууд хийгдэж байгаа ба амжвал энэ ондоо үйлдвэрийн шав тавих гэж байгаа гэдэг утгаараа аймгийнхаа төдийгүй бусад аймаг орон нутаг иргэдийн анхаарлын төвд байгаа хот.

Тун удахгүй аж үйлдвэрийн шинэ хот босох энэ аймагт жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал нэлээд анхаарал татаж байгаа юм. Тэр ч утгаараа Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хамгийн эхлээд мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй Сайншандын МСҮТ-ийг зорьсон юм. 25 жилийн өмнө байгуулагдаж тус сургуульд эдүгээ 20 гаруй мэргэжлээр 900 орчимсуралцагчмэргэжил эзэмшиж байгаа бөгөөд он гарсаар уул уурхайн баяжуулагч, үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, авто замын засвар арчлалт зэрэг шинэ мэргэжлийн ангийг түншлэгч байгууллагуудынхаа захиалгаар нээн хичээллүүлж байгаа аж.

Засгийн газраас хэрэгжүүлж буйОюутолгойн төслөөр 88 хүн суралцаж байна. Эдгээр оюутнууд сард 108 мянган төгрөгийн тэтгэлэг, дээр нь хоолунаандаа  50 мянган төгрөг улсаас авдагнь төрөөс багагүй анхаарал тавьж байгаагийн илрэл гэлтэй. Гэвч дотуур байрны хүрэлцээ муу тул хөдөөнөөс болон өөр аймгаас ирж суралцаж буй оюутнууд байр хөлслөх зэрэгт мөнгө хаанаа ч хүрдэггүй гэнэ. Тиймээс шинэ дотуур байр барих асуудалд дэмжлэг өгөөч ээ гэсэн хүсэлтийг Тэргүүн шадар сайдад тавьж байлаа. Мөн оюутнууд сарын тэтгэлэг хоцорч ирж байгаад анхаарч өгөөч.

Бид гараад шууд Оюу толгойд ажиллах боломж бий эсэх, ямар ч байсан хүн бүрийг ажлын байраар хангаж өгөөч, ерөөсөө бид дунд сургуулийн сурагчидтай адил ширээний ард суулгүй шууд дадлага хийлгэх боломж бололцоо хэр бий вэ зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Энэ бүхний хариуд  Н.Алтанхуяг сайд  “Төр засгаас та бүхэнд анхаарал хандуулж багагүй хөрөнгө заржбайна. Харин та бүхэн өнөө маргаашаа өнгөрөөсөн байдлаар150 мянган төгрөг авч болохгүй шүү. Хичээлдээ анхаарлаа хандуулж чадвартай,зах зээлийн эрэлтэд нийцсэн, хаана ч гологдохооргүй боловсон хүчин болж гарч гэмээнэ сайхан амьдрах ирээдүй бий гэдгийг санууллаа.

Зах зээлийн зарчимаар хэн илүү сайн ажиллаж сайн сурна түүнд сайн ажил, өндөр цалин, сайхан ирээдүй байдаг гэдгийг энэ үеэр онцолсон. Харин тэтгэлэг цаг хугацаандаа ирэх, орчин үеийн техник технологи дээр дадлага хийлгэх, дадлагын цагийг илүү болгох зэрэг асуудлыг шийднэ гэсэн хариултыг өгсөн юм. Тус сургуулийн хувьд дотуур байрны асуудлыг шийдвэрлэчихвэл сурах орчин таатай, харьцангуй орчин үеийн боломжийн техник технологи дээр ажилладаг аж. Үнэхээр хувь хүн хичээжсурч л чадвал бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглосон Сайншандын МСҮТ-ийг төгсөгчид аймагтаа ажлын байраар хаана ч гологдохооргүй байдаг ба захиалга ч ихтэй байдгийг сургуулийн захирал Л.Дэлгэрбат онцолж байсан юм.

Дараагийн газар нь “Баян эрэл” компани байлаа. Говь нутгийн ус хатуулаг ихтэй. Дээр нь хужиртай гэдгийг нь хэн хүнгүй мэднэ. Тэгвэл тус компани 45 хувийн хатуулагтай говь нутгийн усыг 0.4 хувь болтол нь зөөлрүүлж нутгийн иргэдийнхээ цангааг тайлдаг байна. Тус компани өнгөрсөн онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  төсөл”-ийн хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж оруулж иржээ. Энэхүү төхөөрөмж нь 34 сая төгрөгийн өртөгтэй. Төслийн хүрээнд 20 сая төгрөгийн зээл авч мөнгө нэмэрлэн авснаа захирал залуу сайдад учирлав. Өвлийн цагт борлуулалт тааруу байдаг тул айл өрх албан байгууллагад баллонтой цэвэр ус нийлүүлж байгаа нь боломжийн ашигтай байгаа аж.

Дараа нь Сайншандаас 15 км-ийн зайд орших үнээний фермийг зорилоо.Зам зууртаа бид аймгийн төвөөс 10-аад км-ийн зайд байх Эргэлийн зоо хэмээх газар Сайншандын аж үйлдвэрийн парк барихаар төлөвлөж газар нутгийг нь сонгочихоод байгаа газар ирээдүйн том хот босох түүхэн газар хэмээн дурсгалын зураг татуулж тус аймгийн аж үйлдвэр жижиг дунд үйлдвэрийн талаар цөөн хором хууч хөөрсөн юм. Томоохон үйлдвэрүүдээ дагаад жижиг дунд үйлдвэрүүд олноор хөгжих энэ газар ихээхэн ирээдүйтэй гэдэг нь аймгийн дарга П.Ганхуягын ярианаас тодорхой байлаа. Ийнхүү явсаар биднийг үнээний фермд очиход  дөнгөж мэндэлсэн хурга ишигнийдуу цангинасан энэ хот 10 гаруй метрийн урттай цагаан тоосгон байшинруу биднийг хөтөлсөн нь бас л гайхшруулсан юм.

“Тэнгэрийн шил-Од” компани Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  төсөл”-ийн хүрээнд 25 сая төгрөгийн зээл авч ажлын гараагаа эхэлжээ. Батсүмбэрээс таван үхэр худалданавч тэдэндээ бараг л “хаус” бариад өгчихөж. Агааржуулагчтай, шээс нь сувгаар урсаад гарчихна, Урдаа тэвшин дээр овоолсон өвс хивж байгаа тэднийг харахад бидний хэлдэгээр паартай байшин паалантай жорлонд өмнөө гульяаштаваглуулаад тухалж суугаа эрхэмсэг нэгэнтэй зүйрлэж болохоор байлаа. Таван үнээний хоёр нь тугалжээ.Нэг үнээнээс өдөрт таван литр сүү гардаг бөгөөд зундаа бол бараг 10 литр гарах гэнэ. Сүүгээ аймгийн төв оруулж литрийг нь 1500 төгрөгөөр худалдаалдаг бөгөөд хадлан бэлтгэх боломжгүй тул аймгийн төвөөс өвс, тэжээл худалдан авдаг байна.

Цаашид фермээ улам өргөжүүлэхээр ажиллаж байгаагаа сайдад дуулгасан. Сайд ч мөн тэднийгавсан хөрөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулж, ажиллаж, амьдарч чадаж байгааг сайшаав. Дээшээ хараад алгаа тосоод суугаад байх биш харин өөрсдөө хийж бүтээхээр ажиллаж буй та бүхнийг төр засгийн зүгээс байнга дэмжиж ажиллахболно гэдгийг ч энэ үеэрдуулгасан юм. Мөн биднийг очих өдөр ихэр хурга мэндэлсэн азтай өдөр таарсан юм. Хургачин хүү Хүслэн ирсэн гийчдээс ихэр хургаа харамлаж, тэвэрчихээд тавьсангүй. Том болоод уяач болно хэмээх жаахан хүүг Тэргүүн шадар сайд өхөөрдөн гарын бэлэг гардуулж ирээдүйдээ ихийг бүтээх сайн хүн болохыг ерөөлөө. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Аврагчид төрийн одон, медаль хүртлээ
Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
СИНГАПУР УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА
СИНГАПУР УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан