Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИАС МОНГОЛЫН ТАЛД 100 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.08 /
Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсан Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад Хөрөнгө оруулалтын гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг Засгийн газарт даалгасан. Дээрх тогтоолд заасан зарчим, удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед, Айвенхоу Майнз Лимитед корпораци, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагчаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар тохиролцсон.

Урьдчилгаа төлбөрийг үе шаттайгаар авахаар заасны дагуу 2009 оны 10 дугаар сард эхний 100.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулагчаас хүлээн авсан. Мөн 2 дахь урьдчилгаа төлбөр болох 50.0 сая ам.долларыг нь 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсан юм. Үлдсэн урьдчилгаа төлбөрийн харилцааг зохицуулах зорилгоор УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газраас  2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 164 тоот тогтоолоор “Оюутолгой” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээг байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.

Үүний дагуу 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Сангийн яаман дээр болж Сангийн сайд С.Баярцогт, “Оюутолгой” ХХК-ны ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон Мак Рэй нар гэрээг эцэслэн байгуулж гарын үсэг зурлаа. Ийнхүү гэрээг байгуулснаар “Оюу толгой” ХХК-аас 100 сая ам.долларыг өнөөдөр Монголын талд шилжүүлж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хийгдэж байгаа сүүлийн 150 сая ам.долларын төлбөр нь энэхүү “Урьдчилгаа төлбөрийн гэрээ”-ээр зохицуулагдах юм. Гэрээний дээрх нийт 150.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлөх ба урьдчилгаа төлбөрийг, хүүгийн хамтаар Хөрөнгө оруулагчийн татвараас 5 жилийн дотор суутган тооцож барагдуулна.

Мэдээний бүлэг: Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХОЁР ОРОН ХАМТРАН АЖИЛЛАХ ИХЭЭХЭН НӨӨЦ БОЛОМЖ БАЙГАА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ОЮУТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Н.АЛТАНХУЯГ: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ САНАЛ САНААЧИЛГЫГ ТӨРИЙН БОДЛОГОД ТУСГАНА
Ерөнхий сайд С.Батболд К.Кемпбеллийг хүлээн авч уулзлаа
“Ногоон бизнес- тогтвортой хөгжил- 2011” бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын тэмцээнийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан