Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа  тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм.

Иймээс Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны  айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль-Сабах Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол “Баяан” цогцолборын ‘’Эмирийн асар’’ өргөөнд болов.

Угтах ёслолд Кувейтийн талаас Засгийн газрын бүх гишүүн нь оролцсон бол манай талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Баярсайхан, Гадаад хэргийн дэд сайд Б.Болор, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайраан нарын албан ёсны төлөөлөгчид байлцлаа

/2011-01-05/

ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
ХЭДЭН ХҮНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОСНООР НЬ АЖЛЫГ ДҮГНЭНЭ
Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын мэдээ
1
2
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан