Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо. Хуралдаанаар Япон улсад  байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбогдуулан Монгол улсын Засгийн газраас авах зарим  арга хэмжээний талаар хэлэлцлээ. Япон улсын Мияги болон Иватте мужид 8.9 баллын хүчтэй газар хөдлөлт, цунами болж  байгалийн ноцтой гамшиг тохиолдон, олон зуун хүний амь үрэгдэж,их хэмжээний эд материалын хохирол учирсантай  холбогдуулан тус улсад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргалаа.

Мөн эхний ээлжинд гамшгийн бүсэд байгаа монгол иргэдээ үнэ төлбөргүйгээр онгоцоор эх оронд нь тээвэрлэж авчрахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл Мияги, Фукушима, Ибараки, Иватте мужуудад байгаа гамшигт өртсөн монгол иргэд үүнд хамаарагдах юм. Япон дахь ЭСЯ-ны ажилтнуудыг монголчуудтайгаа байнга холбоотой байж, хаана хэдэн иргэн байгааг тогтоон, судалгааг шуурхай гарган арга хэмжээ авч мэдээллээр хангахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон улсад эрэн хайх, аврах багийг илгээх асуудлыг судлан, зохих бэлтгэл хангахыг  Монгол улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нарт тус тус даалгалаа.

Мөн Японы ард түмэнд олгох нэг сая ам.долларын тусламж олгох,  эхний ээлжинд 2500 ширхэг хөнжил хүргэх ажил зохион байгуулахыг Монгол улсын шадар сайд, УБОК-ийн дарга М.Энхболдод даалгав. Түүнчлэн    нэг өдрийн цалингаа хандив болгохыг төрийн байгууллагын албан хаагчдад, бусад иргэд, байгууллага,аж ахуйн нэгжид хандан зохих хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас   уриаллаа.

Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Монгол улсын ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр тус хуралдаанаас гарсан шийдвэрийг товч мэдээлээд, хамгийн гол нь Японд байгаа монгол иргэдээ хяналтандаа авах нь Засгийн газрын үүрэг гэдгийг тэмдэглээд, одоогийн байдлаар тэнд байгаа монголчуудаас  муу мэдээ ирээгүй гэдгийг онцолж байлаа. Мөн иргэдийг  тээвэрлэх явцад  хүндрэл гараагүй, шаардлагатай  тохиолдолд нэмэлт онгоц гаргах үүрэг даалгаврыг ЗТБХБ-ын сайдад даалгаснаа ч дуулгасан.

Наритагийн онгоцны буудал цагийн хуваарийн дагуу 22 цагт хаагдах учраас үүнээс өмнө амжиж иргэдээ нүүлгэх  ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.  Одоогийн байдлаар Наритагийн онгоцны буудлын бүртгэл дээр  Монголын 147 зорчигч бүртгүүлээд байгаа бөгөөд орой 21 цаг  45 минут гэхэд 10-аад хүнээр нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Нийлээд 160 орчим зорчигч өнөөдөр оройн онгоцоор эх орондоо ирэх юм  байна. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
ХЭДЭН ХҮНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОСНООР НЬ АЖЛЫГ ДҮГНЭНЭ
Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын мэдээ
1
2
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан