Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д айлчилж байна

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Арабын Нэгдсэн Эмират Улсад 2011 оны 1 дүгээр сарын 8-10-нд ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайдыг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт тусгай нислэгээр Абу Даби хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд  Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайдын орлогч, Газрын тосны сайд болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

АНЭУ нь өнөөдөр дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа улс бөгөөд газрын тосны баялаг нь амьжиргааны үндсэн гол эх үүсвэр нь болдог. Өмнө нь манайхаас Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийж байсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд  анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа эхний өдөр  эргэлдүүлж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд толгой цохих болсон Абу Даби хөрөнгө оруулалтын зөвлөлийн захирал шейх Хамед Бин Заид Аль Нахьяантай уулзаж өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. 

Ерөнхий сайд уулзалтын эхэнд өөрийн орны эдийн засаг улс төрийн байдал, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр дэлхийн том зах зээл бүхий  улс орнуудтай хэрхэн ажиллаж байгаа болон далайд гарцгүй орны хувьд хөрш 2 том гүрэнтэйгээ ямархуу гэрээ хэлцэл  байгуулсан  талаараа мэдээлэл өгөв. Мөн хүн ам цөөхөн, жижиг зах зээлтэй АНЭУ-ын хурдтай хөгжлийн туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Монголд хэрэгжих дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг хэллээ.

Шейх Хамед Бин Заид Аль-Нахьяан Ерөнхий сайд С.Батболдыг эх орондоо тавтай морилохыг уриад Абу Даби хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улстай харилцаагаа хөгжүүлж, сайн төсөл дээр хамтран ажиллах боломжийг судалж байна гэлээ. Түүнчлэн манай улсын бусад улс орнуудтай хийж байгаа гадаад худалдаа, ачаа тээвэрлэлт, тариф татварын талаар сонирхон асууж байлаа. Уулзалтын үр дүнд 2 тал ажлын хэсгийн түвшинд ойрын хугацаанд дахин уулзаж хамтын ажиллагааны  асуудлаар ярилцахаар тохиров.

Абу Даби хөрөнгө оруулалтын газар нь 1971 онд байгуулагдсан бөгөөд 2010 Төрийн өмчийн сангийн жагсаалтад тэргүүн байрт бичигдсэн, 630 сая ам.долларын хөрөнгийн сантай ажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон банкны дараагаар хоёрт ордог байна.

Мөн өдөр Ерөнхий сайд Батболдод АНЭУ-ын Зэвсэгт хүчний дээд командлагчийн орлогч Абу Дабигийн үе залгамжлах хунтайж шейх, генерал Мухаммад Бин Заид Аль Нахьяан, АНЭУ-ын Ерөнхий сайдын орлогч нарын хүмүүс  бараалхаж  хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үер Монгол Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай өргөн хүрээтэй асуудлаар ярилцав

ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
ХЭДЭН ХҮНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОСНООР НЬ АЖЛЫГ ДҮГНЭНЭ
Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын мэдээ
1
2
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан