Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2011.11.14
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд М.А.Травниковыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт”-ын үеэр болсон “Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн хоёр улсын стратеги...
Дэлгэрэнгүй ..
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ
2011.11.07
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүллээ. 1921 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын найрамдалт, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, цаашлаад хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүрдүүлэхэд гол үндэс суурь болсон гэдгийг мэндчилгээнд дурджээ. “Энэхүү найрамдалт харилцаа...
Дэлгэрэнгүй ..
Монгол улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно
2011.11.07
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил болж байгаа бөгөөд уг ойн хүрээнд тэрбээр манай улсад айлчилж байгаа юм байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол улсад дипломат алба үүсч хөгжсөний 100 жил, Улаа...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2011.09.14
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бараалхав. Ах дүү буриадын нутагт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Улаан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэндийг Ерөнхийлөгч В.В.Наговицынд хүргэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гээд энэ бүс нут...
Дэлгэрэнгүй ..
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН VII ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
2011.09.13
Ярославль хотод болсон онгоцны ослын улмаас олон хүн амь эрсдсэнд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энд хуран цугласан Та бүхний амрыг айлтгахын ялдамд Зүүн Сибирийн төв болсон үзэсгэлэнт сайхан Эрхүү хотод урьж, Байгалийн эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад оролцож, үг хэлэх боломж олгосон тус уулзалтыг зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажи...
Дэлгэрэнгүй ..
Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ
2011.09.13
Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Эрхүү хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Амбан захирагч Д.Ф.Мезенцев 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав. Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт болон Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд урьсанд Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлэв. Хоёр талын болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар олон чух...
Дэлгэрэнгүй ..
1
2
3
4
5
6
7
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан