Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
О.Оч: Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоож, харилцааны түвшинг дээшлүүллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.21 /

Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Бүхэлдээ энэхүү айлчлалыг ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал боллоо хэмээн дүгнэж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-тай  стратегийн түншлэлийн харилцаатай болсныг онцлов. Энэ нь хоёр улсын харилцаа дээд түвшинд хүрч байгаагийн илрэл юм байна. Хурлын дараа Ерөнхий сайдын зөвлөх О.Очтой ярилцлаа.

            -Хоёр улс стратегийн түншлэлийн харилцаатай боллоо гэж онцолж байна. Ингэснээр юу өөрчлөгдөж байгаа юм бэ?

-Улс орнууд харилцааныхаа агуулгыг тодорхойлохын тулд харилцааны түвшингээ ангилсан байдаг. Монгол Улс, БНХАУ бол олон жилийн сайн хөршийн харилцаатай байсан. Эхлээд найрамдал хамтын ажиллагаатай байсан бол 1994 онд хоёр улс найрсаг харилцаа хамтын ажиллагаатай болсон. Харин 2003 онд  сайн хөршийн тншлэлийн харилцаа тогтоосон. Тэгвэл одоо стратегийн түншлэлийг харилцаатай болж, харилцааны түвшингээ дээшлүүлж байна гэсэн үг.

            -Ингэснээр...

-Хоёр улс бүх салбарт стратегийн түвшинд харилцана гэсэн үг л дээ. Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллана.  Хамгийн гол нь эдийн засгийн хувьд харилцан ашигтай хөгжих агуулга баримтална. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирсэн учраас манай хоёр орон аль алиныхаа боломжийг нөхөх явах юм. Манай улс зөвхөн Хятадтай бус ОХУ-тай стратегийн түвшинд түншлэхээр болсон шүү дээ.

            -Саяын айлчлалаар Хятадын талтай маш олон хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг зуржээ?

-Олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Улс төрийн ач холбогдолтой чухал баримт бичиг нь бол хоёр улсын хамтарсан мэдэгдэл байлаа. Үүнээс гадна голдуу эдийн засгийн холбогдолтой гэрээ хэлэлцээрүүд хийсэн. БНХАУ-ын талаас манайд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.

            -Зээлийн нөхцөл нь ямар байх юм. Хугацаа нь?

-Удаан хугацааны маш ашигтай нөхцөлтэй зээл байна. Энэ талаар хоёр цаашид хэлэлцэж энэ бхнийг нь тодорхой болгоно.

            -Энэ зээлийг юунд ашиглах юм бэ?

-Хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарууд, бүтээн байгуулалтын төсөлд зарцуулахаар төлөвлөж байгаа. Нэн тэргүнд хийх бүтээн байгуулалтын ажлын жагсаалт УИХ-аас гарчихсан байгаа шүү дээ. Түнд зориулах юм.

            -Буцалтгүй тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлсэн гэсэн үү?

-Буцалтгүй тусламжаар 60 сая юан олгох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Өмнө нь манайд 50 сая юан өгч байсан бол үүнийгээ ахиулсан юм.

            -Буцалтгүй тусламжийн мөнгийг Налайхад барих оюутны хотхонд зарцуулах юм уу?

-Энэ мөнгийг яаж зарцуулах саналаа манай тал өгнө. Хятадаас өмнө нь өгсөн зээл, тусламжийн үлдэгдлийг зохистой ашиглах талаар манайх зорилт тавьчихсан байгаа. Энэ хүрээнд оюутны хотхон босгох, Бээжингийн гудамж байгуулах ажлууд төлөвлөгдөөд явж байна.

            -Айлчлалын үеэр өөр ямар гэрээ хэлэлцээр хийв?

-Ерөнхий сайдын айлчлалаар Соёлын өвийг хамгаалах, хууль бус малтлагатай тэмцэх тухай хэлэлцээрийг Хятадын талтай байгуулсан. Мөн ялтан шилжүүлэх гэрээг эцэслэлээ. Айлчлалын үеэр бизнес уулзалт зохион байгуулсан. Хоёр орны Боловсролын яамны таван жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр 400 гаруй оюутан сурч байна. Мөн хоёр орны хүүхэд залуусыг харилцан солилцох талаар яригдсан. Ерөнхий сайд ирэх онд Хятадын 60 хүүхдийг Монголд урилаа. Хэвлэлийн байгууллагын төлөөллийг харилцан солилцох асуудал ч яригдсан юм.

            -Тэгэхээр ялтан шилжүүлэх гэрээ хэрэгжээд эхэлчихсэн үү?

-Гэрээ байгуулагдсан. Одоо хоёр орны аль алиных нь парламентаар гэрээ соёрхон батлагдана гэсэн үг. Одоогийн байдлаар Хятадад ял эдэлж байгаа 50 гаруй монгол хүн бий юм билээ.

            -Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад туслахыг Хятадын талаас хүссэн юм уу?

-Нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал манайд үе үе хурцаар тавигдаж байгаа. 100 хувь гаднаас хамааралтай байдаг учраас энэ нь ч аргагүй. Тийм учраас энэ чиглэлээр удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллах саналыг Хятадын талд манайх тавьсан. Одоогийн байдлаар манайх түүхий нефть гадагш нь гаргаж байна. Харин үүний оронд дотооддоо боловсруулах үйлдвэртэй болъё. Энэ ажилд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэхийг тэднийхээс хүссэн. Монгол Улсын хэмжээний нефтийн хангамжийн асуудал ярьж байгаа учраас тэдний талд хүсэлт гаргаж байгаа юм.  Хятадын тал саналыг нааштай хүлээн авч судлахаа илэрхийлсэн байгаа. Манай улс зөвхөн Хятад улсад ийм хүсэлт тавьж байгаа юм биш. Өөр олон оронд ийм санал тавьсан. Тэгээд хэн нь илүү ашигтай хувилбар гаргаж ирэх нь үү гэдгийг харна шүү дээ. Ерөнхий сайд Хятадын нефтийн үйлдвэртэй газар дээр нь очиж танилцсан. Технологийн түвшин нь их өндөр юм билээ.

            -Хурдны зам, түргэн галт тэрэг тавих ажилд туслахыг хүссэн юм уу?

-Энэ бол улсынхаа ирээдүйг харж тавьсан санал байгаа юм. Цаашдаа төмөр замаас гадна хурдны авто зам тавих нь чухал болоод байна. Хятадаас авах бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэр цаашид нэмэгдэнэ. Манайхаас ч Хятад руу тээвэрлэх ачаа нэмэгдэнэ. Тийм учраас энэ асуудал чухал байгаа юм. Хятад улс өөрөө хамгийн хурдтай замыг барьж байгаа юм билээ. Тэгэхээр тэдний тусламжийг вах нь их ирээдүйтэй санал юм. Хятадын тал үүнийг нухатай судална гэсэн.

            -Энэ саналууд ойролцоогоор хэдэн жилийн дотор хэрэгжих юм бол. Тооцоо байгаа юу?

-Манайд дэд бүтцийн нөхцөл нь бүрдэж, уул уурхайгаас орж ирэх ашиг нэмэгдсэн үеэс шалтгаална шүү дээ. 

            -Хонгкогд айлчилж ямар асуудал шийдэв?

-Эхлээд Хонгконгоор зочилсон. Тэнд Монгол Улс ерөнхий консулын газраа анх удаа нээсэн. Мөн Улаанбаатар Хонгконгийн чиглэлд МИАТ-ын шууд нислэг явдаг боллоо. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2011” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Ерөнхий сайд С.Батболд Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Чансаа тодорхойлсон айлчлал
С.Батболд: Төрийн алба нээлттэй, шударга, мэргэшсэн, тогтвортой байгаасай
Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдэд ярилцлага өглөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан