Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээхийн төлөө Засгийн газар ажиллаж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.24 /
1921 оны наймдугаар сарын 15-нд цэрэг,ард иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх “Эмнэлгийнхороо” байгуулах тухай их жанжин Д.Сүхбаатарын гарын үсэг зурсан шийдвэр нь Монгол Улсад эрүүл мэндийн алба үүсч хөгжсөн он тооллын түүхийн эхлэл ажээ. Харин тэд өнөөдөр 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү арга хэмжээнд оролцож баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд 1921 оны үед Монгол Улсын ард иргэдийндунд халдварт өвчин, сүрьеэ өргөн дэлгэрсэн, байгалийн голомтот өвчин тарваган тахлын дэгдэлт ойрхон давтамжтай гарчхүн амыннас баралт өндөр хувьтай байсан.

Мөн хүн амын тоо жилээс жилд буурч байснаас үүдэн гадаадын зарим судлаачид бүр “мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглэн үлдээсэн билээ. Харин тэр хүнд хэцүү үе 90 жилийн хугацаанд түүх болон үлдэж Монгол хүн эрүүлжиж, дундаж наслалт нэмэгдэж, хүн амын тоо нэмэгдэж 2,7 сая гарлаа. Энэ их амжилтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж ажилласан гавьяатай хүмүүс бол эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлж 90 жилийнхээ түүхийг их амжилтаар бүтээлээ хэмээн тодотголоо.

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газраас бодитой дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд 10 000 хүн амд ногдох цочмог халдварт өвчний гаралт хэдэн арав дахин, шинээр төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүртэлх нялхсын эндэгдэл 26 дахин, эхийн эндэгдэл 250 дахин буурч, нийт хүн ам 5 дахин өслөө. Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагсдын нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл, хүн ардынхаа төлөө гэсэн чин сэтгэлийн үр дүнд дээрх амжилтад хүрснийг онцлон хэлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ Монгол хүний хөгжлийг хангах явдал гэж тодорхойлсон. Дэвшүүлсэн зорилт, явуулж буй бодлого монгол хүн бүрт хүрэх  ёстой. Монгол хүн бүр эрүүл байж эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар зорьж ажиллаж тэмдэглээд Эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүр Засгийн газрын үйл ажиллагааны гол бодлого чиглэл болж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт үүнд чиглэж байгаа гэлээ.

Хамтарсан Засгийн газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, нийслэлийн 1, 3 дугаар амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхэлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцлоод 5 мянга гаруй хүний суудал бүхий спортын цогцолборыг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан Үндэсний оношилгооны төв, 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чадвар бүхий эмнэлгийг барихаар төлөвлөснө ч мөн энэ үеэр дуулгалаа.

Ингэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.  Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг эрчимжүүлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэх  шаардлагатайг 90 жилийн түүх бидэнд сануулж, харуулж байна.

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа салбарын нийт ажилтнуудын санал санаачилгад тулгаарлан шийдвэрлэх нь зүйтэй. Энэ бүх асуудалд Засгийн газар анхаарч, эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогссон алтан гартай ачтануудад ажил үйлс нь бүтэмжтэй байж энэ ертөнцийн түмэн жаргаланг ард иргэддээ бэлэглэж байхыг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ХЭЛСЭН ҮГ
Хөдөө, орон нутгаас ирсэн шилдэг хүүхдүүдэд амжилт хүслээ
Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн 33-р хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын хэлсэн үг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ - 2011” ФОРУМД ХЭЛСЭН ҮГ
ТӨРИЙН ДАЛБАА СТАНДАРТТАЙ БОЛОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД: Тулгамдсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлгатайг 90 жилийн түүх харуулж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан