Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“ЗӨГИЙН ҮҮР-2011” ЦАХИМ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.24 /
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах Үндэсний хороотой хамтран 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагаас  “Зөгийн үүр -2011” уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

“Зөгийн Үүр-2011” цахим ярилцлагын зорилго нь:

Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  ажлын хүрээнд дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн төлөв байдал,  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцоход оршино. 

Түүнчлэн гадаадын өндөр хөгжилтэй оронд  сурч ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж амжилттай бизнес эрхэлж ажлын байр олноор бий болгон ажиллаж буй иргэд бизнесийн түүхээсээ хуваалцахаас гадна  эх орондоо  урт богино хугацаагаар эргэн ирж хөдөлмөр эрхлэх боломж, нөхцлийн талаар төр, хувийн хэвшил, иргэдийн санал, байр суурийг хөндсөн илтгэлүүд тавигдаж, асуудлыг хамтран шийдвэрлэх арга замын талаар ярилцана.

Энэхүү уулзалтын зөвлөлгөөний зохион байгуулалтын  онцлог нь  хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэддээ мэдээллийг онлайнаар шууд хүргэж, харилцан санал бодлоо солилцох  техникийн нөхцлийг бүрдүүлснээрээ онцлог юм. Иймд цахим уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгээс гадаадад амьдарч буй Монгол Улсын  иргэдийг идэвхтэй, өргөнөөр оролцохыг уриалж байна.

“Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөгөөны хэвлэлийн бага хурал  06 дугаар сарын 27-ны  өдөр Төрийн ордны “Г” Танхимд 11 цагт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.cooperation.gov.mn ;

http://cooperation.gov.mn/beehive-2011/ –нээс авна уу.

Холбогдох утас: 264077, 323401

Мэдээний бүлэг: Хөтөлбөр ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД: Тулгамдсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлгатайг 90 жилийн түүх харуулж байна
ТӨРИЙН ДАЛБАА СТАНДАРТТАЙ БОЛОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ - 2011” ФОРУМД ХЭЛСЭН ҮГ
ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
С.Батболд: Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү төр, ард түмэнд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН ИЛТГЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан