Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ӨРГӨТГӨСӨН УУЛЗАЛТ ХИЙВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.24 /
Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканыг Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хамт хоёр улсын сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Үүний дараа Хятадын талаас хийж байгаа хамгийн өндөр түвшний энэ айлчлал хоёр улсын Ерөнхий сайд нарын тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох ач холбогдолтой юм. Талууд Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулга, бодит хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа уулзалтын үеэр нотоллоо.

БНХАУ болон Монгол Улс бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөр өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үздэг гэдгийг нарийн бичгийн дарга Жоу Юнкан онцлон тэмдэглээд сайн хөршийн хувьд Монголын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. БНХАУ-ын тал мөн уул уурхай, газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хилийн боомтыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Санамж бичигт талууд Жоу Юнканы айлчлалын үеэр гарын үсэг зурах юм байна. Мөн 40 сая юаны буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.  

Түүнчлэн хууль тогтоох байгууллага, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлж, залуучууд, улс төрийн нам, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцсон ажлуудаа эрчимжүүлэх тухай ярилцлаа. Манай орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлээд Засгийн газар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхах бөгөөд улс төрийн гол намуудын удирдлагатай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Түүхэн ойгоороо хэтийн зорилтоо тодотгохыг Ерөнхий сайд хүслээ
ТӨСВИЙН ОРЛОГО ДАВЖ БИЕЛЖЭЭ
Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол тамирчид эх орныхоо үнэт эрдэнэсээр хийсэн медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэв
Эрхэм зочин бэсрэг наадам үзлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан