|
|
Эрхэм зочин бэсрэг наадам үзлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.22 /
|
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай оронд айчлахаар ирсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн албан уулзалтын дараа Яармагийн дэнжид очин бэсрэг наадам үзэж сонирхлоо. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд эрхэм зочиндоо Монгол эрийн гурван наадмын тухай дэлгэрэнгүй тайлбарлан сонирхууллаа. Ерөнхий сайдын яриа эрхэм зочинд тун их таалагдаж, яриаг сунжруулж товлосон цагийг нэлээн чилээгээд амжив. Монгол бөх болоод уран нугаралтын гайхамшиг эрхэм дэд Ерөнхийлөгчийг багагүй гайхшрууллаа. Бүр тэдэнтэй очин гар барин мэндэлж байлаа. Богино хугацаанд үр дүнтэй айлчлал хийсэн хүндэт зочин маань Монголд дахин ирэхээ энэ үеэр амалж байсан. Мөн түүнчлэн хүндэт зочин маань сум тавьж, Ерөнхий сайдын хамт харваа сонирхлоо.
Бага ч гэсэн хугацаанд Монголын үндэсний уламжлалыг үзүүлж, мэдлэгт мэдлэг нэмсэнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, Монгол улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан бүх зүйлүүдийг бодит ажил болгохын төлөө дэд Ерөнхийлөгчийн хувьд санаа тавьж ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийлж байв. Мөн түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайдыг ирэх 10 дугаар сард АНУ-д айлчилна гэдэгт, тэр үеэр дахин уулзах боломж олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа ч дурьдлаа. Эрхэм зочиндоо Ерөнхий сайдын бэлэг болгон өгсөн хурдан зүсмийн адуу нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ухна гуайн хурдан бор азарганы төл бөгөөд соёолон, шүдлэн насандаа нутгийн олон тахилгад айраг түрүү авч байжээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Монгол тамирчид эх орныхоо үнэт эрдэнэсээр хийсэн медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэв
|
|
Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
|
|
|
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛИ МЕН БАГТ БАРААЛХАВ
|
|
Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ
|
|
Ж.Байден: Хорин жилийн хугацаанд болсон бүх сонгууль нь шударга бөгөөд чөлөөтэй болсон ардчилсан Монгол Улсыг зорьж ирлээ
|
|
|
|
|
|
|
|
|