Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.29 /
Монгол Улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгосноос хойш 20-иод жил болж байна. Өнөөдөр улс төрийн ямар нэгэн хүчин төр засгийн эрхэнд байхаас үл шалтгаалан ардчилал Монголд үнэт зүйлс болсныг дотоодод  төдийгүй гадаадад ч хүлээн зөвшөөрөх болсон билээ. Үүний нэг илрэл нь 138 орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс өнгөрөгч 7 дугаар сараас даргалж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2005 онд Гадаад харилцааны сайд байх үедээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой уулзаж, энэ талаар санал солилцож энэхүү ажлын суурийг тавьсан бөгөөд эдүгээ арчиллаар овоглосон энэ нийгэмлэлийг даргалах хүртлээ манай орны нэр хүнд олон улсын хэмжээнд өслөө.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг байгуулаад буй бөгөөд энэхүү зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалж байгаа юм. Үндэсний зөвлөлийн анхны хурлыг Ерөнхий сайдын санаачилгаар зарлан өнөөдөр Төрийн ордонд хуралдууллаа. 

Тус нийгэмлэгийг ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага хэмээн тодорхойлдог. Манай улс АОХН-ийг хоёр жилийн хугацаанд даргалж тус нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Гадаад хэргийн сайд нарын бага хурлыг 2013 онд Улаанбаатарт зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийг даргалж байгаа энэ хугацаанд ямар асуудалд илүү анхаарч, ийм ахиц гарлаа гэсэн үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэдгийг гишүүддээ анхааруулаад ардчиллын боловсролын асуудлыг үндсэн сэдвээ болгож авъя гэлээ. Ингэхдээ энэ ажлыг лоозон, тунхаглалын хэмжээнд хийж популист мэдэгдэл гаргах биш илүү хариуцлагатай хандах учиртай гэдгийг онцоллоо. Мөн Гадаад  харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газартай ажлаа уялдуулж Үндэсний хорооны гишүүдэд тухай бүр нь цахим хэлбэрээр ажлаа танилцуулж, мэдээллээр болон шуурхай удирдлагаар хангаж ажлаа зангидаж байхыг үүрэг болголоо.

Азиас анх удаа Монгол Улс АОХН-ийг тэргүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд тодотгоод энэ бол өндөр нэр хүндтэй алба тэр хэрээрээ үүрэг хариуцлага дагуулж байгаа. Гадаад руу хандсан дэлхийн хэмжээнд ажиллах том үүрэг хариуцлага ногдож байгаа, Монгол Улсын нэр хүнд олон улсын түүхэнд хэрхэн үнэлэгдэх нь энэхүү ажлыг хэрхэн хийж гүйцэтгэснээс шалтгаална гэдгийг тэмдэглэлээ. Мөн манай улс өөрийнхөө ардчиллыг бэхжүүлэх, бусад орнуудад ялангуяа, Азийн орнуудад үлгэр үзүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах учиртай гэсэн юм.

Хуралд хүний эрхийн Үндэсний зөвлөлд багтдаг УИХ-ын зарим гишүүд, Гадаад харилцааны сайд, ХЗДХ, БСШУ, НХХ-ийн сайд нараас гадна зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссийн дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэхчлэн албаны хүмүүс оролцож санал бодлоо илэрхийлж хэрхэн ажиллах талаараа ярилцлаа. Нийгэмлэгийг даргалах энэхүү чухал ажилд ач холбогдол өгч Үндэсний зөвлөлийг хуралдуулж, хийх ажлаа төлөвлөж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүний үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа нарын хүмүүс үг хэлэхдээ онцлоод Ерөнхий сайдад талархаж байгаагаа илэрхийллээ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга энэ үеэр Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын төлөөлөл түлхүү орсныг хэлсэн бөгөөд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн бус байгууллагуудаас төлөөлөл оролцуулах нь зөв гэж үзлээ. Ил тод, нээлттэй ажиллах нь ардчиллын зарчим. Үндэсний зөвлөлийн ажлыг шуурхай, нэгдсэн удирдлагаар хангаж, ямарваа давхцал гаргалгүй ил тод  ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүдэд Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.

АОХН-ийн үйл ажиллагаа Ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх ажлын хэсэг, ардчиллыг хөгжүүлж, Үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах ажлын хэсэг, Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг, бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг, Иргэний нийгмийг байгуулж, хамгаалах ажлын хэсэг, АОХН-ийн шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг гэсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд ирэх аравдугаар сард болох Үндэсний зөвлөлийн хурлаар эдгээр ажлын хэсгийн ахлагчийг томилох, ажил үүргийг нь хуваарилж өгөхөөс гадна есдүгээр сарын 15-нд багтаан төсвөө гаргаж ирэх үүргийг 2011-2013 онд АОХН-ийг даргалах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өглөө.

Ардчиллын боловсролын тухай ойлголтыг олон нийтэд системтэй таниулах, сурталчлах, хичээлийн хөтөлбөрт тусгах, ардчиллын боловсролыг амжилттай хэрэгжүүлж буй Энэтхэг, Чили зэрэг оронтой хамтран ажиллах, туршлага судлах чиглэлээр ажиллахаар мөн тохирлоо. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.   

АОХН-ийг 2000 онд Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар байгуулсан. Анхдугаар бага хуралд оролцсон 106 орны төлөөлөгч “Варшавын тунхаглал”-ыг баталжээ. Иргэний нийгмийн 300 гаруй байгууллага АОХН-тэй хамтран ажилладаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЯПОН ХҮҮХДҮҮД НИЙСЛЭЛ ХОТНОО АМАРЧ БАЙНА
Амжилт арвин БНСУ-ын банктай хамтран ажиллана
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Иргэд цалингаараа сэтгэл хангалуун амьдрах таатай боломж бүрдэж байна
АРДЧИЛЛЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ҮЙЛСЭД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМРИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
ТӨСВИЙН ОРЛОГО ДАВЖ БИЕЛЖЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан