Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Амжилт арвин БНСУ-ын банктай хамтран ажиллана
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.08.30 /
Монгол улсын арилжааны банкуудын хүү өндөр, хугацаа богино байдаг нь бизнест дарамт  болж  томоохон хөтөлбөрийг  санхүүжүүлэх  бодлого үе үеийн Засгийн газрын толгойны өвчин байсан гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг шийдэх гол арга нь Хөгжлийн банк байгуулах зорилт байсан бөгөөд энэ ажлыг Ерөнхий сайд С.Батболд эхлүүлсэн билээ. Одоогоос гурван сарын өмнө Монгол улсын Хөгжлийн банк байгуулагдаж үүд хаалгаа нээсэн. Тэгвэл өнөөдөр тус банктай гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр БНСУ-ын Хөгжлийн банктай  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Солонгос улсын Хөгжлийн банкны туршлага, менежмэнт, НоуХау нь Монгол улсын хөгжилд дэвшил бас амжилт авчирна гэдэгт итгэж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэллээ. Монгол улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх “ Удирдлагын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, тус арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд болон Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар оролцлоо.

Монгол улсын хөгжлийн томоохон зорилт хөтөлбөрийг бодит ажил болгоход банк санхүүгийн салбар тэр дундаа Хөгжлийн банк томоохон үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ ч агуулгаар  Монгол улс Хөгжлийн банкыг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ үеэр  дурьдаад, Засгийн газраас дэвшүүлэн тавьсан  Орон сууц, Төмөр зам, Авто зам, дэд бүтэц зэрэг  хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг санхүүгийн бусад эх үүсвэрээс гадна Хөгжлийн банкны санхүүжилтээр түлхүү дэмжин, бодит ажил болгохоор зорьж байна. Энэхүү Хөгжлийн банкийг орчин үеийн менежментийн түвшинд авч явахад бусад хөгжилтэй орны туршлага асар чухал юм. Тэр дундаа Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг сонгох олон улсын нээлттэй тендерийн үр дүнд  шалгарсан БНСУ-ын Хөгжлийн банктай хамтарч ажиллах болсондоо  Монгол улсын Засгийн газар тааламжтай  байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

Удирдлагын гэрээнд Монголын талаас ҮХШХ-ны дарга, Монгол улсын хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын талаас тус улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Хан Дай Ву болон Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албыг хаших Ким Жанг Жин нар тус тус гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагааны үеэр БНСУ-ын Хөгжлийн банкны захирал Хан Дай Ву  Монголд ажиллахаар ирсэн солонгос ажилтануудаа  монгол хүн мэтээр төсөөлж, хичээнгүйлэн ажиллахыг хүсч байгаа хэмээн онцолж байсан бол, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын үед эхлүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтыг  санхүүжүүлэх энэ үйлсэд асар их туршлагатай БНСУ –тай хамтрах болсондоо талархаж  буйгаа тэмдэглэсэн юм.

БНСУ-ын хөгжлийн банк нь дайнд сүйдэж дэлхийн хамгийн ядуу буурай оронд тооцогдож байсан Солонгос улсыг хагас зуун жил хүрэхгүй хугацаанд дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнуудын хэмжээнд хүргэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн ажээ. Ийм арвин туршлагатай, үйл ажиллагаагаараа амжилтаа бататгасан банктай Монгол улсын хөгжлийн банк хамтран гараагаа эхэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
ХИШИГ, ХУВИА ОРОН СУУЦНЫ ТӨЛБӨРТ ЗАРЦУУЛЖ БОЛНО
Кембрижээр овоглосон хичээлийн шинэ жил эхэллээ
ЯПОН ХҮҮХДҮҮД НИЙСЛЭЛ ХОТНОО АМАРЧ БАЙНА
Дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа
Иргэд цалингаараа сэтгэл хангалуун амьдрах таатай боломж бүрдэж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан