Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд Дэлхийн оюутны универсиадын шилдгүүдэд мөнгөн шагнал гардууллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.01 /
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж, амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгодог журамтай. Энэ журмын дагууДэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Б.Мөнгөнтуул, Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн оюутан О.Чинбат, Боловсролын их сургуулийн оюутан Ч.Нарантуяа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Бишрэл, Н.Баяраа, Д.Ганзориг нартЗасгийн газрын тэргүүн мөнгөн шагналыг нь хичээлийн шинэ жилийн анхны өдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагналаа гардсан шилдэг оюутан тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Мөн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрээ манлайлж бусдадаа үлгэр дууриал болж байгаа бүх оюутнуудад талархаж, тэднээр бахархаж байгаагаа илэрхийллээ. Мөн энэхүү шинэ хичээлийн жил өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй оюутан бүрийн амжилт ололтоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэж байгаа гэлээ.

Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэнэдгээр тамирчин оюутнуудын дасгалжуулагч багш нарыг ч мөн Засгийн газрын мөнгөн шагналаар шагналаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Дөрвөн оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна
Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Оюутны тангарагийн баяр”-ын арга хэмжээнд хэлсэн үг
ДЭЛХИЙН ШИЛДЭГ 50ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 20 ОЮУТАН СУРАЛЦАХААР БОЛЛОО
Кембрижээр овоглосон хичээлийн шинэ жил эхэллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан