Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ДЭЛХИЙН ШИЛДЭГ 50ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 20 ОЮУТАН СУРАЛЦАХААР БОЛЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.01 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн баярыг Боловсролын Их сургуулийн оюутан залуус, эрдэмтэн мэргэдтэй хамт угтлаа. Тэрээр үе үеийн хүүхэд залуучуудын эрдмийн хөтөч, гэгээн үйлсийн эздийг бэлддэг багшийн их сургуулийг зориуд зорьж ирснээ хэлж, энэ онд Монгол Улсын Засгийн газар боловсролын салбарт эрс өөрчлөлт, томоохон шинэчлэлтийг эхлүүлж байгааг дуулгасан юм.

Энэ онд Монгол Улсад боловсролын тогтолцоо бий болсны 90 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ой нь Монгол Улсын Боловсролын Их сургуультай салшгүй холбоотой юм. Тус сургууль 90 жилийн тэртээ анхны бага ангийн багшийг бэлтгэж эхэлсэн бөгөөд эдүгээ нийт багш ажилчдын 80 шахам хувийг бэлтгэн гаргажээ. Энэ үүднээсээ ч өнөөдрийн монголын боловсролын салбарт нэвтэрч буй Кембрижийн стандартыг хэрэгжүүлэхэд багш нар голлох үүрэг гүйцэтгэх учиртайг Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэллээ.

Кембрижийн стандартын хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын бүх сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх,  Багш бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх зэрэг шат дараатай ажлууд хийгдэнэ. Үүнийг шуурхай хийж хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байгааг, Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлэх болно гэдгээ Засгийн газрын тэргүүн хэллээ.  

Монгол Улсын Засгийн газар боловсролын салбарт томоохон шинэчлэлийг эхлүүлж, Төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг 14 болгож цөөлж, Их дээд сургуулийн хотхон, кампус хэлбэрээр хөгжүүлэх, Боловсрол үндэсний хөтөлбөр, Дээд боловсролыг шинэчлэх замын зураглал зэрэг бодлогын бичиг баримтуудыг баталсан нь цоо шинэ арга хэмжээ болсон гэж боловсролын салбарынхан үнэлж байна.

Мөн Өнгөрсөн болон энэ жил “Хүний хөгжил сан”-гаас бүх оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож байгаагаас гадна энэ жилээс эхлэн улс, олон улсын хэмжээний олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд сургах зорилгоор 3.0 тэрбум төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

Түүнчлэн Засгийн газрын 2011 оны 8 дүгээр сарын 31-ний хуралдаанаар өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрх олгосон тухай таатай мэдээг дуулгасан юм. Ирэх оны эхнээс оюутнуудад 70,000 төгрөгийг сар бүр олгох асуудлыг Засгийн газар хэрэгжүүлнэ гээд оюутан залуусынхаа төлөө хийж буй ажил их байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлээд үүний хариуд сурч боловсрох, судалж мэдэх их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүслээ.  

Энэ хичээлийн жилд Кембрижийн стандарттай уялдуулан  5, 10 дугаар ангийн Математик, Физик, Хими, Биологи, Англи хэл, Байгалийн шинжлэлийн хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулж, аймаг, нийслэлээс сонгогдсон 30 лаборатори сургууль дээр шалгах зэрэг ажлууд бодитоор хийгдэж эхэллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Дэлхийн оюутны универсиадын шилдгүүдэд мөнгөн шагнал гардууллаа
Дөрвөн оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна
Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ
Кембрижээр овоглосон хичээлийн шинэ жил эхэллээ
ХИШИГ, ХУВИА ОРОН СУУЦНЫ ТӨЛБӨРТ ЗАРЦУУЛЖ БОЛНО
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан