Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР АРД ТҮМНИЙ МИНЬ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, ХҮЧ ХӨДӨЛМӨР ЮМ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.09 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга А.П.Торшиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын хоккейн лигийн "Локомотив" клубийн тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, олон хүний амь эрсэдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. ОХУ-ын Эрхүү хотноо удахгүй болох Байгалийн эдийн засгийн Форумын өмнө уулзаж байгааг  Ерөнхий сайд дурдаад Монголын тал энэхүү эдийн засгийн форумд өндөр ач холбогдол өгч байгаа. Олон Улс, бүс нутгийн олон арга хэмжээ зохиогдох төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэг итгэлтэй гэлээ.

Мөн тэрээр энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд уригдан ирсэнд таатай байгааг Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэллээ.

Өөрийг нь хүлээн авсанд Ноён А.П.Торшин Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Монгол Улс асар их хурдацтайгаар хөгжиж байгааг харж байна.  Яаж ийм амжилт гаргаж байгааг асуумаар байна гээд эрч хүч, цог золбоотой залуу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Засгийн газрын тэргүүн үүний хариуд “Энэ бол Монгол Улсын ард түмний  хүсэл эрмэлзэл хүч хөдөлмөр юм” гэлээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер Монголд айлчилна
Дурсгалыг хүндэтгэв
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ
С.БАТБОЛД: ТҮҮХИЙН БҮХИЙ Л ЯВЦАД БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ НЬ ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН
Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан