Ерөнхий cайд
|
Тэргүүн шадар сайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.12 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Эрхүү хотноо болж байгаа Байгалийн эдийн засгийн форумд оролцож байна. Тус форумын нээлтэд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ бус нутгийн хамтын ажиллагаа, түүнд Монгол Улсын идэвхтэй оролцооны талаар хөндлөө. Бүс нутгийг хамарсан дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт томоохон төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцоход бэлэн байна гэлээ.

Мөн дараа жилийн форум буюу наймдугаар хурлыг аялал жуулчлалын сэдвээр хийхийг санал болголоо. Энэ удаагийн байгалийн эдийн засгийн форумын нэг гол сэдэв нь “Эрчим хүчний салбарын хөгжил”, мөн Алс дорнодыг хөгжүүлэх төрийн бодлого болон стратегийн хөгжил гэсэн сэдвүүд байх ажээ. Өнөөдөр тус чуулганд оролцож байгаа улс орны тэргүүлэгчидтэй хоёр талын уулзалтууд хийж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД НҮБ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН VII ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
Дурсгалыг хүндэтгэв
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер Монголд айлчилна
С.БАТБОЛД: МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР АРД ТҮМНИЙ МИНЬ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, ХҮЧ ХӨДӨЛМӨР ЮМ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан