Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол бөх Геннисийн амжилтын төлөө
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.17 /

Монгол бөхчүүд Геннисийн номд орохын төлөө хүч үзэн барилдаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд монгол эх орныхоо өнцөг булан бүрээс барилдахаар ирсэн хүчит 4096 бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Энэхүү дэлхийн дээд амжилтыг тогтоохын төлөө зохион байгуулж буй өвөрмөц арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ манай улсын түүхэнд ийм олон бөх барилдаж байгаа нь анхны тохиолдол болж байна. 2,8 сая хүн амтай манай улсад 6002 бөх гэдэг бол рекорд амжилт юм гэж хэллээ.

Мөн дэлхийн дээд амжилтуудыг тодотгон бичдэг энэхүү номд багтвал Монгол Улсаа сурталчлах томоохон арга хэмжээ болох юм гээд энэ нь дэлхий дахинд улс эх орон, соёл түүх, зан заншил, үндэсний спортоо сурталчлахад Монгол бөхийн холбоо, Монголын бөхчүүдийн оруулж байгаа хувь нэмэр юм гэдгийг тодотголоо.

Энэхүү барилдаан нь ард иргэдийнхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Энэхүү түүхэн ховор барилдаанд зодоглож буй бөхчүүд үнэн хүчийг үзүүлж, Монгол хүний ур ухаан, хурд хүчний гайхамшигт барилдаан, үндэсний спортын дэг жаягийг дэлхий ертөнцөд харуулах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд бөхчүүдэд хандаж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ малчны хотонд хүрлээ
БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА
Бүгд найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна
Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан