Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭТГЭХ “МЭДЭЭЛЛИЙН ТОРГОНЫ ЗАМ” НЭЭГДЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.28 /

Олон зууны тэртээ морин өртөө улаагаар дамжуулан Ази-Европыг холбосон мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний эх суурийг  Монголчууд бид тавьсан түүхтэй. Энэхүү анхдагч санаачилга нь мэдээллийн эрин зуунд ч орчин үеийн техник, технологиор дамжин боловсронгуй болж, өргөжин тэлсээр байна. Үүний нэг илрэл болсон “Ази-Европыг холбосон Интернэтийн  урсгал”-ын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оролцож, мэдээлэл харилцаа, холбооны түүх нэгэн шинэ үйл явдлаар бичигдэж байгааг тэмдэглэлээ.

Тэрээр энэхүү олон улсын интернэтийн урсгалыг дамжуулснаар ихээхэн хэмжээний валютын орлого олох боломж нээгдэж буйг хэлээд улс орныхоо эдийн засгийг тэтгэх “Мэдээллийн торгоны зам”-ын эх суурь тавигдлаа хэмээн ойлгож байна гэлээ. Мөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг  нэмэгдүүлэхээс гадна геополитикийн хувьд ч түүхэн чухал ач холбогдолтойг Засгийн газрын тэргүүн онцлоод манай улсыг дэлхий дахин уул уурхайн бизнесээс гадна мэдлэгт тулгуурласан эдийн засгийг амжилттай хэрэгжүүлж буй орон гэдгээр нь ойлгох цагийг бид авчирлаа гэлээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Улсын онцгой комисс хуралдав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа
Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болов
Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан