Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Улсын онцгой комисс хуралдав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.29 /

Улсын Онцгой комиссын хурал 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болж Дархан-Уул, Сэлэнгэд гарсан эрчим хүчний хангамжийн доголдол, ургац хураалтын байдал болон цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.  

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОГОЛДЛЫГ 10 ДУГААР САРЫН 1 ГЭХЭД АРИЛГАНА

            Дархан уул, Сэлэнгэ аймгийн нутагт энэ сарын 27-28-нд байгалийн онц аюултай үзэгдэл болж, их хэмжээний бороо, цас холилдон орж шуурснаас “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” болон Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний агаарын шугамын дамжуулагч утсанд мөсжилт үүсч, дамжуулагч утас тасран, 23 тулгуур хугарч унасан байна.  

Үүний улмаас Дархан-Уул аймгийн Орхон, Хөтөл сум, Хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы үйлдвэрийн район, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Толгойт, Баянгол, Хустай, Болд төмөр, Ерөө гол-дэд станцын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан, Ерөө, Хүдэр, Орхон, Орхонтуул, Цагаантолгой сум, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3, 15 дугаар баг, Хонгор сумын Хараа багийн нийт 6480 хэрэглэгч цахилгаангүй байна.  

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд байдлыг хэвийн болгоно гэж Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ.

Сэргээн засварлах, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахад шаардлагатай 876 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр хуралдаанаас тогтлоо.

Мөн тухайн орон нутгийн удирдлага, үйлдвэр, аж ахуйн газрууд ч тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэх ёстой гэж Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үзэж албан даалгавар хүргүүлэхээр боллоо. Цаашид байгалийн аюулт үзэгдэл болж, их хэмжээний хохирол учирч болзошгүй учир тулгуур шонгуудыг хүчитгэх, гамшиг тохиолдсон үед эхний ээлжинд өөрсдөө шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч байх нөөцтэй байхыг тэрээр үүрэг болголоо.  

 

ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 77 ХУВЬТАЙ БАЙНА

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 77.1 хувь, төмс 92.8, хүнсний ногоо 95.5 хувьтай байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдаанд мэдээллээ.

Улсын хэмжээнд 346.5 мянган тонн үр тариа, 178.8 мянган тонн төмс, 89.9 мянган тонн хүнсний ногоо, 25.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан аваад байна.

Харин үр тарианы 68.2 мянган га, төмсний 1 мянга, хүнсний ногооны 0.3 мянга талбай үлдээд байгаа бөгөөд үр тариаг 6, төмсийг 4, хүнсний ногоог 2 хоногт хурааж дуусгах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад нийт 147 аж ахуйн нэгж, иргэнээс 28.7 мянган тонн буудай хүлээн аваад байна. Үүнээс Сэлэнгэ салбар 10.6 мянга, Хөтөл салбар 12.3 мянга, Булган салбар 4.5 мянга, Хархорин салбар 941 тонн, Хэнтийд 400 тонныг авчээ.

Хурааж авсан буудайн чанарт онцгой анхаарах, аж ахуй эрхлэгчидтэй гэрээ хэлцэл хийж, хаана, хэдий хэмжээний үр тариа авах талаар тохиролцох, шаардлагатай бол тээвэрлэлт хийх машин, шатахууны асуудлыг Онцгой комиссын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, холбогдох байгууллагуудын  удирдлагад Шадар сайд М.Энхболд үүрэг болгов.

Мөн хуралдаанаар цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл сонслоо. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын хэлснээс үзвэл 10 дугаар сарын 8 хүртэл цаг агаар тогтуун, 8-10-ны өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орох юм байна.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болов
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
С.БАТБОЛД: ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭТГЭХ “МЭДЭЭЛЛИЙН ТОРГОНЫ ЗАМ” НЭЭГДЛЭЭ
Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан