Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийг албан ёсоор угтан авлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.13 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны орой манай улсад ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хүндэт зочноо өглөө 09 цагт Сүхбаатарын талбайд  угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хүндэт харуулж жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.

Угтах ёслолын ажиллагаанд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт,  УИХ дахь Монгол, Германы парламентын бүлгийн дарга Б.Тэрбишдагва болон бусад албаны төлөөлөгчид байлцлаа. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Бундестагийн гишүүн Юрген Коппелин, Михаэль Фукс, Дагмар Энкельманн, Уте Кумпф, болон Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штефан Зайберт нар байсан юм. Хүндэт төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурснаар албан ёсны хэлэлцээр эхэллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Айлчлалын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочноо хүндэтгэн үдийн зоог барилаа
Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ
“Эх орныхоо хөгжилд- бидний оролцоо” сэдэвт Европ дахь Монголчуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол улс томоохон арилжааны зээл авах эрхтэй болжээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан