Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.12.07 /
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Индонез  улсад болох Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцохоор өнөөдөр өглөө  Улаанбаатараас мордлоо. Энэ удаагийн  чуулга уулзалт нь тус улсын Бали арал дээр болох бөгөөд “ Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын дуу хоолойг дэмжих нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Мөн  Балийн энэ удаагийн чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхий сайдыг анх удаа урьж байгаагаараа онцлог болж байна.

Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “ Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын төлөө дуу хоолойг хүлээн авах нь” сэдэвт дээд түвшний хуралдаанд оролцож үг хэлнэ. Мөн “ Ардчиллын төлөөх дуу хоолойг хүлээн авах Төрийн  чадвар” болон “ Иргэний нийгмийн оролцоог ардчилсан орон зайгаар хангаж өгөх нь “ сэдэвт харилцан ярилцлагуудад тус тус оролцох бөгөөд  чуулга уулзалтын  үеэр  Индонезийн Ерөнхийлөгчид бараалхахаас гадна хоёр талын уулзалтууд хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ . 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Балийн индэр дээрээс үг хэллээ
С.БАТБОЛД: Хөгжлийг ард нийтийн сайн сайханд зориулах цаг болжээ
“МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА МОНГОЛЧУУД” ХУРЛЫН НЭЭЛТЭД ОЙГ ТЭМДЭГЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ БАЙГУУЛЛАА
ОН ГАРСААР 68 МЯНГА 071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
ХӨГЖИЛД ХҮРГЭХ ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан