Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд Балийн индэр дээрээс үг хэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.12.08 /

Ардчиллын төлөөх Балийн IV чуулга уулзалтын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө эхэллээ. Тус чуулга уулзалтад 82 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдгээрийн 22 нь Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг хуралдааны танхимд орж ирэхэд тус улсын Еорөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно угтан авч форумын хүндэтгэлийн суудалд урилаа. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ”Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх ардчилсан оролцоог нэмэгдүүлэх нь: Ардчиллын төлөө дуу хоолойг хүлээн авах нь“ сэдэвт дээд түвшний хуралдаанд ийнхүү оролцож форумын индэр дээрээс Ардчиллын төлөө Ази дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ардчиллын институцыг бэхжүүлэх чиглэлээр үг хэллээ.

Индонези улсын Бали арал дээр болж байгаа Ардчиллын төлөөх Балийн чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхий сайдыг анх удаа урьж, ийнхүү оролцож байна. Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулга уулзалтад хэлсэн үгэндээ Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцож ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглэж энэ хүрээнд Балийн чуулга уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн зорилго үйл ажиллагаа нийлж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн манай улс “ Ардчиллын төлөөх Азийн түншлэл” санаачилга дэвшүүлэн ажиллаж байгааг тэмдэглэж, энэ нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд бус нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд гаргаж тавьсныг хэлсэн үгэндээ онцоллоо.

Ардчиллын төлөөх Балийн чуулга уулзалтыг анх 2008 онд Индонезийн Засгийн газар санаачлан эхлүүлж, түүнээс хойш жил бүр зохион байгуулах болжээ. Балийн өмнөх чуулга уулзалтууд бүс нутагт ардчиллын төлөөх бат бэх сүлжээ, холбоо тогтоох, ардчилсан үйл явц нь энх тайван, тогтвортой байдлын чухал үндэс, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болох тухайд хэлэлцүүлэг явуулж байсан байна. Харин энэ удаагийн чуулга уулзалт ардчилсан үйл явцад олон нийтийг хэрхэн оролцуулах, ардчилал, шинэчлэлийн төлөөх тэдний дуу хоолойг хэрхэн тусгаж авах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Индонез нь ардчилсан орнууд дундаас дэлхийд гуравт ордог улс ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА МОНГОЛЧУУД” ХУРЛЫН НЭЭЛТЭД ОЙГ ТЭМДЭГЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Индонезийн Ерөнхийлөгч Монголд айлчилна
"Эх орныхоо хөгжилд бидний оролцоо" сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт, ярилцлага болов.
Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно
“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ БАЙГУУЛЛАА
ОН ГАРСААР 68 МЯНГА 071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан