Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХОВОР ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.12.12 /

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийж, Ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүн оролцов.

Энд 1911 оны Цагаагчин гахай жилийн хувьсгалаар тогтсон Шашин, төрийг хосолсон хаант Монгол Улсын төрийн сүлд далбаа, хаан болон яамдын тамганы дардас, туг, батлан гаргасан хууль дүрэм, гадаад, дотоод харилцааны баримт бичиг, VIII Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувьсгалын үйл хэрэгт зүтгэж байсан хүмүүс, жирийн иргэдийн амьдрал ахуй, соёлыг харуулсан 80 гаруй ховор эд өлгийн зүйлийг толилуулж байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо, Үндэсний музей, Архивын Ерөнхий газар хамтран зохион байгуулсан энэ үзэсгэлэн ирэх оны  2 дугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Шадар сайд, “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх Үндэсний хорооны дарга М.Энхболдын хэлсэн үг

Монголын ард түмний асар их баялагтүүхийн хуудсанд хэзээ ч үл балрах гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн түүхэн эргэлт болсон үйл явдлууд цөөнгүй. Тэдгээрийн нэг нь 1911 оны Үндэсний эрх чөлөөгөө олжхарийн нөлөөнөөс гарч тусгаар оршин байхын төлөө хийсэн их тэмцлийн үр дүн буюу бидний одоогийн хэллэгээр Цагаагчин гахай жилийн хувьсгал юм. Чухамдаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монгол Улс Манж Чин Улсын 200 гаруй жил үргэлжилсэнэзэрхийллийг нурааж,өөрийн  уламжлалт төрт ёсны түүхэн залгамжтасрах аюулыг арилган, агуу их улсаа сэргэн мандуулж,түүнийгээ дэлхийн улс түмэнд тунхаглан зарлаж,үндэстний хувьд сэргэн мандах эхлэлийг тавьсан юм.

1911 оны Цагаагчин гахай жилийн эрх чөлөөний төлөөх их тэмцлийн буухиаг 1921 оны Цагаагчин тахиа жилийн,1990 оны Цагаан морин жилийн хувьсгал залгамжлан өртөөлж, эдүгээдэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд нэр нөлөө бүхий улс  болон хөгжин цэцэглэж байгаа нь хүйн холбоотой гурван хувьсгалын анхдагч болсон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дагавармөн гэж  хэлж болно.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын энэ түүхэн ач холбогдлыг үнэлж, Богд хаантаны 1912 оны 1-р сарын 12-ны өдрийн зарлигаар жил бүрийн өвлийн дундад сарын шинийн есний өдрийг Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан баярын өдөр болгон ёслон тэмдэглэж байхаар тогтоож, 1919 онд батлагдсан “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т  төрийн их баяр ёслол болгон хуульчлан баталгаажуулсан байна.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдрийг төрийн их баяр ёслолын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь монгол хүн бүрийн үндэсний ухамсар, бахархалыг сэргээн хөгжөөсөн нэн чухал арга хэмжээ болсон юм. Монгол Улсын Их Хурлын 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгон хуульчлан баталсан.

 “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын 2010 оны 7-р сарын 7-ны өдрийн 180-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх Үндэсний хорооноос олон талт цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж, та бүхний мэлмийсонорт өргөн толилуулж буйАрхивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний музейгээс бэлтгэсэн “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил” үзэсгэлэн юм.

Урьд өмнө нь өргөн түмний мэлмийд төдийлөн өргөж байгаагүй бодит үзмэр тухайлбал1911 оны хувьсгалын оюун санааны удирдагч Богд Жибзундамба, түүний шадар нөхөд, тусгаар тогтнолыг эрхэмлэн үзэж түүний төлөө амь нас, эд зоорио огоорон  зүтгэсэн  Намнансүрэн, Ханддорж, Дамдинсүрэн, Намсрай, Цэрэнчимэд зэрэг түүхт хүмүүсийн хөрөг, эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, тусгаар улсаа тунхаглан зарласан шинэ Монгол Улсын  төрийн сүлд, тамга, далбаа, Богд хаант Монгол Улсын төрөөс боловсруулсан хууль дүрэм, дотоод, гадаад бодлогод холбогдох баримт бичиг, монгол хүний аж төрөл, амь зуулга, зан үйл, ахуй байдал, соёл өвийн уламжлалын тусгал болсон эд өлгийн зүйлсийн ховор нандин дурсгалаас сорчлон шилж энэ үзэсгэлэнд байрлууллаа.

Бидний хичээнгүйлэн бэлтгэсэн үзэсгэлэнта бүхний Монголын эх түүхийн алтан хуудас болсон Цагаагчин гахай жилийн хувьсгалын тухай урьд өмнөх мэдлэгийг тань тэлэн өргөжүүлэхийн сацуу эх түүхээрээ бахархан омогших, түүхээсээ суралцан төлөвшихөргөн боломж олгоно гэдэгт гүнээ найдаж байна.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Индонез Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийнэ
7 ХОНОГТ 2 МЯНГА ОРЧИМ ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжиж байна
"Эх орныхоо хөгжилд бидний оролцоо" сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт, ярилцлага болов.
Индонезийн Ерөнхийлөгч Монголд айлчилна
“МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА МОНГОЛЧУУД” ХУРЛЫН НЭЭЛТЭД ОЙГ ТЭМДЭГЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан