Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон бусад яамны сайд нар төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээнд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.Ирэх онд Засаг дарга нараас худалдан авах бүтээгдэхүүн, тоо хэмжээ, чанар, эцсийн үр дүнг үнэлэх арга замыг тодорхойлж, түүний улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг тогтоон, бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх талаар талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх нь энэ гэрээний зорилго юм. Гэрээнд сайд нараас улсын төсвийн санхүүжилтээр захиалж, худалдан авах бүтээгдэхүүн болон Засаг дарга нараас нийлүүлэх бүтээгдэхүүн, ажлын үр дүнд тавих шаардлага, гэрээний биелэлтийг дүгнэх болзол, бусад нөхцлийг нарийвчлан заасан байна.