Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАА САЙЖРУУЛАХЫГ ОНЦГОЙ АНХААРУУЛАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.12.15 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарт оролцон үг хэлэхдээ үүрэг, хариуцлага, байгууллагын удирдлагын менежментээ сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2012 он хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн сүүлийн жил учир үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө биелээгүй заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлээ бодитоор гаргах, үр дүнд хийх хяналт, шинжилгээ, хяналтын тогтолцоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй гэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд олсон ололт, амжилтынхаа талаар уулзалтын эхэнд товч дуулгалаа. Өнгөрсөн гурван жилээ эргэн дүгнэхэд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, хахир хатуу өвөл, зуд гээд хүндрэл бэрхшээл их байсан ч хамтын хүчээр амжилттай даван гарч чадсаныг тэрээр тэмдэглэв. Хамтарсан Засгийн газар ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэн хөгжлийн хамгийн хариуцлагатай, эрчимтэй хөгжих суурийг тавьлаа гэж Ерөнхий сайд үзэж байна. 

2009 онд хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг энэ онд 18-20 хувиар өсч, ирэх 5-10 жилд 25 хувиас буурахгүй гэсэн өөдрөг төсөөллийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн нэр хүндтэй бусад байгууллага хийсэн. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын 2 жилд 5 мянга, 5 жилийн дотор 10 мянган ам.долларт хүрэх бодит үндэслэл бий. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт ажиглагдаж байна.  

Мал сүргийн тоо сүүлийн 10 жилд 40 саяд хүрч, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болсон зэрэг бодит үр дүнд та бид хамтын хүчээр хүрлээ. Монгол Улс хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадвараараа ч  ахиж байна гэдгийг тэрээр хэллээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэдийнхээ амьдралд наалдуулах, иргэдээ боловсролтой, ажилтай, орлоготой, эрүүл байлгахын төлөө улам ихийг хийх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Бидэнд олсон ололт, амжилт ийнхүү цөөнгүй байгаа ч  анхаарах зүйл бас бий гэдгийг Засгийн газрын тэргүүн санууллаа.

Зарим орон нутгийн удирдлагууд хэсэг бүлэг хүн, эсвэл хувийн хэвшлийн байгууллагын эрх ашигт үйлчилдэг, иргэдийнхээ санал бодлыг сонсохдоо хөшүүн хойрго, төрийн халамж үйлчилгээг зохих эздэд нь хүргэдэггүй зэрэг гомдол Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт багагүй ирж байгааг тэрээр анхааруулав. Иймээс цаашид ажлаа хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх, нэг цэгийн үйлчилгээг иж бүрэн нэвтрүүлэх нь чухал гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдэл, бараа, үйлчилгээ худалдан авах эрх зэргийг нь өгч, хөрөнгө оруулалт ч өмнө байгаагүйгээр нэмэгдэж байгаа учир дэд бүтэц, барилга, байгууламжийн ажлын чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд сануулсан байна.

Бүтээн байгуулалтын аливаа ажилд стандарт мөрдөх, чанарын шаардлага хангахгүй бол хүлээж авахгүй байх, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийг дахин тендерт оролцуулахгүй байх, тендерийг нэгдүгээр сард багтаан зарлаж, 4 дүгээр сард сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүлсэн байхыг үүрэг болголоо. Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн дүнг тооцохдоо ч дээрх зарчмыг харгалзан үзнэ гэв.   

Ажил цалгардуулахгүйн тулд аймаг, нийслэлийн удирдлагууд гадаад, дотоод томилолтоо багасгах, УИХ, орон нутгийн сонгуультай ажлаа зохицуулах, Сонгуулийн тойргийн хороо, хэсэг байгуулж, эдгээрт ажиллах хүмүүсийн эрх, үүргийг сайтар ойлгуулах, өвлийн бэлтгэл гээд цаг үеийн ажлаа дээд газрын шийдвэр хүлээлгүй хийж хэвшихийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа.        

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар маргааш Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд сайд нар тэдэнтэй уулзаж,  салбарынхаа зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар ярилцах юм. Мөн өдөр Монгол Улсын сайд-салбарын ерөнхийлөн захирагч нартай байгуулах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Орон нутаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийнхаалтын нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үг
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
С.БАТБОЛД: БАГА ОРЛОГОТОЙ ӨРХ, ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХЭД ОНЦГОЙ АНХААРНА
Сурагч шавь нарынхаа сурч мэдэх эрх ашгийг хүндэтгэхийг хүслээ
Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжиж байна
7 ХОНОГТ 2 МЯНГА ОРЧИМ ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан