Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012.02.13
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.13 /

ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай болон Засгийн газар, дипломат албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Вант Улс, Австрали Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.

Удирдах ажлын дадлага туршлага, дипломат албанд ажилласан байдал, гадаад хэлний мэдлэгийг харгалзан үзэж дараах хүмүүсийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.   
Үүнд:

•    Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг,
•    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Энхбатыг
•    Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг
•    Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг
•    Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг
•    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг
•    Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимиддоржийн Баттөмөрийг
•    Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандийг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

АЖЛЫН ӨДРИЙГ ШИЛЖҮҮЛЭВ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн баасан гарагийн ажлын өдрийг 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бямба гарагт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
    Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛООС ТОДОРСОН ХУТАГТ, ХУВИЛГААДЫГ ШАДАР САЙД М.ЭНХБОЛД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монголчууд өөдлөн дэвжихийн их бэлгэдэл бүхий шүтээнийг илрүүлжээ
НӨӨЦИЙН МАХЫГ 10 МЯНГАН ТОННООР НЭМНЭ
Нөөцийн махны борлуулалтын байдалд Ерөнхий сайд гэнэтийн шалгалт хийлээ
Ч.ХҮРЭЛБААТАР: УИХ-ЫН ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД САР ШИНЭЭС ӨМНӨ АХМАДУУДАД САЯ ТӨГРӨГ ОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гурван хүслийг биелүүллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан