Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гурван хүслийг биелүүллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.09 /

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд энэ жил ээлтэй байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд УИХ-ын чуулганаар Зээлийн даатгалын сангийн хууль батлагдаж, тэдний хувьд хамгийн их бэрхшээл болдог барьцаа хөрөнгөгүйгээс болж гацдаг энэ байдал арилж, барьцааг төрөөс даах хуулийн зохицуулалтыг хийж өглөө. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар  монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд улс орон даяар  хуран чуулж, өөрсдийн салбарт тулгамдаж буй зорилтоо зорилт, учирч буй зовлон бэрхшээлээ хамтдаа  суун ярилцаж  бас ч үгүй тодорхой асудлуудаа шийдүүлж чадлаа.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань улсын анхдугаар  нэгдсэн зөвлөгөөнөө  өнгөрсөн лхагва гаригт Төрийн ордонд зохион байгуулсан бол, “ Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд нээв. Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Ерөнхий сайд энэ үзэсгэлэн худалдаанд  5 дахь жилдээ  ирж оролцож байгаа бөгөөд ирэх болгонд л үйлдвэрлэгчид маань тулгамдаж байгаа хүсэлтээ илэрхийлсээр эдүгээ гурван зорилтынхоо ард гарч байна.

Нэгдүгээрх нь дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого гаргах хүсэлтийн дагуу Засгийн газрын 103  дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа дотооддоо үйлдвэрлэсэн 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах жагсаалт баталсны дагуу 2011 онд 38 нэр төрлийн 20 сая ширхэг 10.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээс худалдан авсан байна.  Эдийн засгийн эх үүсвэрийг шийдэж өгөөч гэх жижиг дунд үйлдвэрлэгчдийн хоёр дахь хүсэлт биеллээ олжээ.

2006-2008 онуудад гурван тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгож байсан бол, 2009-2010 онд  энэ үзүүлэлт 60.8 тэрбум болон нэмэгдэж, 2011 онд 150.0 тэрбум төгрөг олгон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэлтийн сан  213.8 тэрбум төгрөгт хүрчээ. Гуравдах хүсэлт болох хууль эрх зүйн нөхцөлийг сайжруулж,татварын хөнгөлөлт үзүүлж өгөөч гэсэн тэдний хүсэлтэнд ч Ерөнхий сайд барих бэлэгтэй ирж, дээр дурьдсан Зээлийн даатгалын сангийн хууль батлагдав.

Засгийн газрын бодлого одоо томчуудыг биш, жижиг дунд бизнес эрхлэгчид руу, бага орлоготой иргэд руу чиглэж тэднийг татвараар дэмжих бодлого барьж байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл Зээлийн даатгалын сангийн хууль гарч хэрэгжсэнээр зээлийн эх үүсвэр хүрэлцээгүй байгаа ч бизнес эрхлэх үйл ажиллагаагаа сайн төлөвлөсөн төсөлд зээлийн батлан даалтын ихэнх хувийг төрөөс гаргахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Цаашид арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр тус салбарт оруулах санхүүжилтийн  хүүгийн хөнгөлөлтийг төрөөс олгох замаар татах зэрэг санхүүгийн шинэ үйлчилгээ бий болгох арга хэмжээг ч санал болгож байгаа юм. Барьцаа хөрөнгөгүйгээс болж гацаанд ордог, жижиг бизнесмэнүүдэд  олонтаа тохиолддог энэ гачлан зовлон ийнхүү арилах нь.  Ямартай ч ажил хийж буй хүний амьдрал сайжирч, урам өгөх бодлогыг Засгийн газар барьж байгааг, үнийн хөөрөгдлийг тогтворжуулах асуудал эндээс л эхлэхийг Ерөнхий сайд С.Батболд онцолж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд орон нутаг, нийслэлээс нийтдээ  10 гаруй үйлдвэрлэлийн салбарын 180 гаруй аж ахуйн нэгж, 90 орчим иргэд, 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Жил ирэх тусам үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа  компаниудын тоо ихэсч, бүтээгдэхүүнүүд  нь сайжирч, өнгө үзэмж нэмж байгааг Засгийн газрын тэргүүн сайшааж байв. Түүнчлэн сар шинийн баярын бэлгээ эндээс авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг ч монголчууддаа  уриалж байлаа.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зэээлийн дээд хэмжээ 50 сая байсныг, 500 сая төгрөгт хүргэж, зээлийн хугацааг 3 жил байсныг 5 жил, хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүд нь тэдэнд ихэээхэн дэмжлэг болсныг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бизнесмэнүүд ярьж, ихээхэн талархаж байгаагаа ч Засгийн газрын тэргүүндээ дуулгаад амжсан. Бизнес эрхлэхэд нь зээл олдохгүй байгаа нэгэн гомдлыг  иргэдтэй уулзсан нэгэн уулзалтын үеэр Ерөнхий сайдын чихэнд хүргэж, тодорхой дэмжлэг хүсээд авсан Балдан гуай харин энэ үзэсгэлэнгийн үеэр ноолуураар бүтээгдэхүүн хийчихсэн, бизнес нь тун чиг амжилттай яваагаа дурсаж, Засгийн газрын тэргүүндээ баярлаж буйгаа илэрхийлж байлаа.

Ноолуурааар бүтээгдэхүүн хийдэг “ Хүннү “ компани ажлын байрыг олноор бий болгож байгаагаа дурьдаж байсан бол, эрчим хүчийг хямдханаар үйлдвэрлэх санааг олж бодит болгож буй залуус, сүрлээр шахмал хавтан хийж үйлдвэрлэл эрхэлж буй компаний хамт олон ч Засгийн газрын тэргүүнээсээ дэмжлэг  хүлээх болов. Түүнчлэн арьс ширний үйлдвэрийн  холбоо ноос ноолуураа төрөөс дэмжсэн шиг, арьс ширний үйлдвэрлэлийг бас  дэмжээд өгвөл босоод ирэхээ ч учирлаж байсан.  Үзэсгэлэнгээс харж байхад үнэхээр жижиг дунд үйлдвэрлэл хөл дээрээ тогтож, төр засагтаа талархах үйлдвэрлэгчид тун олон тааралдаж байлаа.  Түүнчлэн үйлдвэрлэлийн цар хүрээ ч үнэхээр өргөжсөн нь анзаарагдаж байв. 

Энэ жил сүүний үйлдвэрлэл нэлээн өсч, архины үйлдвэрлэл багасан таатай мэдээлэл ч байлаа. Сурагчийн дүрэмт хувцас хийдэг компаниудын мэдээллийг Ерөнхий сайд сонирхож, тусгай хэрэглээний хувцас үйлдвэрлэдэг эдгээрээс хэд нь импортоор орж ирдэг зэрэг мэдээллийг бэлдэж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина гэдгээ мэдэгдсэн юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортолсон бол гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотооддоо үйлдвэрлэсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. Түүнчлэн шинэ технологи бий болгосон, нэвтрүүлсэн, экспортод чиглэсэн болон нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх гээд таатай зүйлүүд ч тэднийг хүлээж  байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ч.ХҮРЭЛБААТАР: УИХ-ЫН ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД САР ШИНЭЭС ӨМНӨ АХМАДУУДАД САЯ ТӨГРӨГ ОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан