Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-2012” уулзалтын нээлтэндхэлсэн үг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.23 /

2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр           Улаанбаатар хот

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, 

Хүндэт зочид төлөөлөгчидөө,

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, харилцан уялдаатай ажиллан туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аливаа улсын хөгжлийн цар хүрээ нийслэл хотынх нь хөгжлийн түвшин, иргэдийн ая тухтай амьдралын хэв, шинж, нийгмийн амьдралд оролцох тэдний идэвхээр тодорхойлогддог билээ.

Чуулганд оролцогч Та бүхэн Улаанбаатар хотын хөгжлийн гол зангилаа асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, энд хэлэлцэх төслүүдийг нийслэлийн иргэдийн сайн сайхны тусын тулд харилцан уялдаатайгаар авч үзэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлно гэдэгт итгэл төгс байна. Улаанбаатар хотын тулгамдсан  гол асуудал нь хот төлөвлөлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэн гэр хорооллыг барилгажуулах ажлыг түргэвчлэх, агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг дорвитой бууруулах, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж метро байгуулах, цэцэрлэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал юм.

Хүндрэл, бэрхшээлийн гол шалтгаан нь ихэнхдээ иргэдийн хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирэлт нэмэгдэж, хүн амын механик өсөлтийн үр дагавартай холбоотой. Хүн амын төвлөрөл нь эдийн засагт эргэлт бий болгодог эерэг нөлөөтэй ч энэ нь Улаанбаатар хотын хувьд дэд бүтцийн хэт ачаалал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах сөрөг хүчин зүйл болж байна. Цаашид бид хүн амын өндөр нягтралтайхотын нийтлэг жишигт хүрсэн хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн дагуухөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан, эрх зүйн таатай орчинг  бүрдүүлэх болно.

Засгийн газраас Улаанбаатар хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох томоохон төслүүд, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк 5.75-6 хувийн хүүтэй 580 сая ам. долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжлаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам сүлжээг барих ажлын эхлүүлэв. Нийслэл бүртгэлтэй өмчөө ашиглах замаар санхүүгийн зах зээлээс маш таатай нөхцөл бүхий хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр босгох боломжтой болсон.

Бид өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас хойш Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20-30 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхлээдбайна. Мөн Засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар тогтоох нь хөрөнгө оруулагчдад нааштай хандлага үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд боломж их бий. Энэ боломжоо ашиглан хөрөнгө оруулагчид  зөв бодлого тодорхойлон хэрэгжүүлбэл амжилтанд хүрнэ. Нийслэл хотын иргэдийн ая тухтай амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр өнөөдөр энэ чуулганаар хэлэлцэгдэж байгаа олон төсөл, хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах та бүхний ажилд амжилт хүсье.

Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцогч Хүндэт зочид төлөөлөгчдөө,

Та бүхнийгУлаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөвийн талаарх сонирхолтой илтгэлүүдэданхаарлаа хандууланчуулга уулзалтад идэвхтэй оролцож, саналбодлоо чөлөөтэй илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газрын түвшинд Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бэрхшээл, хүндрэл, давуу тал, хөгжих боломжийг маш сайн ойлгож байгаа. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засгийн үндсийг бий болгоход Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно. Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд, гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад чиглэл болгоё.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
НИЙСЛЭЛИЙГ ДЭЛХИЙН ХОТУУДЫН ЖИШИГТ ХҮРГЭХИЙН ТУЛД ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Ерөнхий сайд С.Батболдын “Аялал жуулчлал XXI зуун” үндэсний чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн үг
Аялал жуулчлалын салбарт 25z мянга орчим ажлын байр бий болжээ
Агаарын санаа бодит хөрсөнд буужээ
ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА
Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан