Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
“МӨРӨӨДЛИЙН БАГ”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.04.22 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг АНУ-ын NBA-ийн од, супермэн хочит Двайт Ховард Монголд зочлох үеэрээ нээж байсан нь саяхан. Тэгвэл 8 сарын турш манай улсын бүх аймаг сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй мянган хүүхэд багачууд аваргын төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсны эцэст өнөөдөр “Мөрөөдлийн баг”-ийн алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцож хэлсэн үгэндээ Хүн бүр мөрөөдөлтэй. Гагцхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрүүл чийрэг бие бялдартай байх нь чухал. Тиймээс  бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, хүүхэд залуучуудынхаа эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх  өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх үүднээс  Ерөнхий сайд, спортод хайртай хүний хувьд  энэхүү санаачилгыг гаргасан юм гэдгээ хэллээ.  Мөн тэрээр “Мөрөөдлийн баг”-ийн тэмцээнд 300 мянга гаруй хүүхэд идэвхтэй оролцсон нь хүүхэд багачууд маань спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна гээд нийт багш дасгалжуулагч тамирчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас идвэхтэй оролцож, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор Завхан аймгаас ирсэн баг тамирчид шилдгээр шалгарсан нь орон нутагт энэхүү спортоор амжилт гаргах үндэс суурь байгааг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн баг дасгалжуулагчид үндэсний хэмжээнд зохиогдож байгаа тэмээнд 30 жилийн дараа аймгаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна гэж байлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр баг тамирчид “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хоёр жил тутамд уламжлал болгох санаачилга гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаагаа хэллээ.

Тэмцээний бага насны ангилалд Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрэгтэй, Завхан аймгийн эмэгтэй баг, Дунд насны ангилалд Нийслэлийн 48-р дунд сургуулийн эрэгтэй баг, Спорт сургуулийн эмэгтэй баг тамирчид, Ахлах насанд Орхон аймгийн эрэгтэй, Дорноговь аймгийн эмэгтэй баг 1-р байрт шалгарч алтан медаль, аваргын малгай футболк, 2.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Үүнээс гадна тэмцээний шилдгийг шилдэг нэг тоглогчид АНУ-ын  NBA-ын playoff-ын тоглолт үзэх эрхийн бичиг гардуулсан юм. Түүнчлэн энэ өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо болж байгаа Олимп, Дэлхийн аварга Сергей Беловын нэрэмжит  олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлээс шалгарсан "Мөрөөдлийн баг"-ийн тамирчид оролцож байна.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хөшигийн хөндийд нисэх онгоцны шинэ буудал баригдаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хүсэлтэд хариу өгөв
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: Ядуурал өмнөх оныхоос буурсан
Шаардлагад хариу өглөө
10 ГАРУЙ МЯНГАН АЖЛЫН БАЙР ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан