Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар доорхи нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томиллоо.
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.17 /

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Чимэд Сайханбилэг

Төгссөн сургууль, мэргэжил:

1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль

1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр

1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр

2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Хууль зүйн ухааны магистр  

Ажилласан байдал:

1991 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан

1992-1997 онд Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1997-2002 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч

1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд

2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал

2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга

2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга

2008 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Шагнал:

2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл

2006 онд Алтангадас одон

2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл: англи,  орос

 

 

Гадаад харилцааны сайд

Лувсанвандан БОЛД

Төгссөн сургууль, мэргэжил:

1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль

1981 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч,

1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч

1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга

1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн

1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн

1993-1996 онд *Бодь интернэшил* группын ерөнхийлөгч

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга

2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч

2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

Шагнал:

2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон

2005 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон

2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл: орос,  англи,  герман,  франц

 

 

Хууль зүйн сайд

Хишигдэмбэрэл ТЭМҮҮЖИН

Төгссөн сургууль, мэргэжил:

1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль

1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.

 Ажилласан байдал:

1998 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш

2004-2008 онд *Нээлттэй академи* ТББ-ын тэргүүн

2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн

2005-2008 онд Ардчилсан намын Нарийн бичгийн дарга

2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд

 

 

Барилга, хот байгуулалтын сайд

Цэвэлмаа Баярсайхан

Төгссөн сургууль, мэргэжил:

1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль

1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр

1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Эдийн засгийн ухааны магистр,  Докторант  

Ажилласан байдал:

1986-1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн

1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн

1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга

1990-1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга

1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч

1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч

1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2001-2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

Шагнал:

1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан

2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан

2006 онд Алтангадас одон

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл: англи,  орос

 

 

Зам ,тээврийн сайд

А.ГАНСҮХ

 

Уул уурхайн сайд

Даваажав Ганхуяг

Төгссөн сургууль, мэргэжил:

1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль

1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет

1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль

1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр

1990 онд Удирдлагын хөгжлийн институт

1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1989-1991 онд *Говь* хувьцаат компанид технологич инженер

1991-1993 онд *Бридж* ХХК-ий дэд захирал

1993-2004 онд *Бридж* группын ерөнхийлөгч

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд

Шагнал:

2003 онд Алтангадас одон

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл: орос,  англи,  япон

 

 

Хөдөлмөрийн сайд

Ядамсүрэн Санжмятав

Төгссөн сургууль, мэргэжил:

1981 онд Дархан хотын политехникум

1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга

1989-1991 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч

1991-1993 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, *Интер-М* нэгдлийн захирал

1993-1997 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч

1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

1998-1999 онд Ардчилсан намын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга

1999 оноос Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга

1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга

2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга

2003 оноос Алтангадас ассоциацийн захирал

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

Шагнал:

1996 онд Алтангадас одон

2000 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2007 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан

2011 онд Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан

2011 онд Статистикийн бүртгэлийн тэргүүний ажилтан

2012 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

Гадаад хэл: англи,  орос

 

 

Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд

Содномзундуй Эрдэнэ

Төгссөн сургууль, мэргэжил:

1981 онд Улаанбаатар хотын 75-р сургууль

1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр

1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр

2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Хууль зүйн ухааны магистр  

Ажилласан байдал:

1990 оноос Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга

1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга

1990-1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан

1992-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан

1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга

1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга

2000 онд МоАН-ын дарга

2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга

2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга

2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга

2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд

Шагнал:

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2004 онд Боловсролын тэргүүний ажилтан

2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан

2006 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

Гадаад хэл: англи,  орос

 

 

Эдийн засгийн хөгжлийн сайд

Нямжав Батбаяр

Төгссөн сургууль, мэргэжил:

1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль

1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч- статистикч мэргэжлээр

1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс тєрийн дээд сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Эдийн засгийн ухааны магистр  

Ажилласан байдал:

1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга

1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга

1992-1999 онд *Монгол түлхүүр* ХХКомпаний захирал, *Фортуна* группийн ерөнхийлөгч

1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2000-2004 онд *Монгол түлхүүр* ХХКомпаний захирал

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд

Шагнал:

2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: орос,  англи

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд

Лувсанням Гантөмөр

Төгссөн сургууль, мэргэжил:

1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр

1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2000-2004 онд *Сэтгэшгүй трейд* ХХКомпанид дэд захирал

2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд

Шагнал:

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: япон,  англи,  орос

 

 

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

Цэдэвдамба Оюунгэрэл

Төгссөн сургууль, мэргэжил:

1983 онд Хөвсгөл аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль

1988 онд Свердловскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Бизнесийн удирдлагаар магистр, Олон улсын бодлого судлалаар магистр  

Ажилласан байдал:

1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн

1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжын хэлтэст хэлтсийн дарга

1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн

1996-1997 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын туслах

1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер

1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах

1998-2000 онд Монгол Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга

2000-2003 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх

2000-2004 онд *Эрх чөлөө төв* ТББ-ын гүйцэтгэх захирал

2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2007 оноос *Нутгийн шийдэл сан* ТББ-ын тэргүүн

2008-2009 онд *Өү-Жи-И* компаний захирал

2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

Шагнал:

2009 онд Алтангадас одон

Гадаад хэл: англи,  орос

 

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Халтмаа Баттулга

Төгссөн сургууль, мэргэжил:

1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль

1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

 Ажилласан байдал:

1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

1990-2004 онд *Женко* ХХКомпаний Ерөнхий захирал

1997-2004 онд *Баянгол зочид буудал* ХКомпаний гүйцэтгэх захирал

1999-2004 онд *Мах Импекс* ХКомпаний гүйцэтгэх захирал

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Шагнал:

1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: орос,  англи

 

Батлан хамгаалахын сайд

Дашдэмбэрэл Бат-Эрдэнэ

Төгссөн сургууль, мэргэжил:

1981 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль

1987 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Их сургуулийг философич мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Философийн ухааны доктор  

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Н.АЛТАНХУЯГИЙН ТЭРГҮҮЛСЭН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
Н.АЛТАНХУЯГИЙН ТЭРГҮҮЛСЭН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЛЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАА УРАМШУУЛНА
Ерөнхий сайдаар томилогдсон нь Элчин сайд нар баяр хүргэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан