Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.23 /

Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр бараалхлаа. Ноён Дай Бингуо Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт баяр хүргээд Монголын шинэ Засгийн газар хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдВень Зябаогийн мэндийг уламжлаад Хятад улсад айлчлахыг урьсан гэлээ.

Тэргүүн шадар сайдын албыг хашиж байх хугацаандаа Хятад улсад ажлын айлчлал хийж байсан тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг дурдаад Хятад улсын хөгжил, бүтээн байгуулалтаас суралцах зүйл их бий. Манай хоёр улсын хамтын ажиллагаа жил бүр өргөжсөөр стратегийн түншлэлийн хэмжээнд хүрээд байгаа. Цаашид ч улам эрчимтэй хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Ийм өргөн боломж ч бидэнд бий. Энэ боломжийг шинэ Засгийн газар бүрэн дүүрэн ашиглаж ажиллах болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэлээ.

Ард иргэдээ ажилтай, орлоготой болгохыг гол бодлогоо болгож ажиллана. Оюутолгой, Тавантолгой төслийн хүрээнд томоохон үйлдвэрүүд баригдаж эхэлж байна. Уул уурхайн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарна. Цахилгаан эрчим хүч зэрэг зарим асуудалд Хятадын тал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлж байлаа.

Ерөнхий сайдад бараалхахаас өмнө Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо нар Төрийн ордонд хэлэлцээ хийсэн бөгөөд энэ үеэр Хятадын тал манай улсад 50 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон байна. Ийм тусламж үзүүлж буйд талархаж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын анхны хуралдаанаас Төрийн ордныг нээлттэй болгох шийдвэр гарна
ИРГЭД ТӨРИЙНХӨӨ ОРДОНД ЧӨЛӨӨТЭЙ НЭВТЭРНЭ
Төрийн ордноо түмэндээ нээлттэй болголоо
Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо
ЕРӨНХИЙ САЙД ЦАГ ҮЕИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА
ШАДАР САЙД АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРТАЙГАА УУЛЗАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан