Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зам засварын ажилтай танилцлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.26 /

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр буюу бүтэн сайн өдөр Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батбаяр нарын хамт Улаанбаатар хотод хийгдэж байгаа зарим зам засварын ажилтай танилцлаа. Тэрээр Яармагийн гүүрнээс Нисэх, Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, Энхтайвны өргөн чөлөөний зүүн хэсэг, зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон Чулуун Овоо,  Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.1 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцлаа.           

Иргэдийг хамгийн их бухимдуулж, цаг хугацаанаас нь хумсалдаг замын түгжрэл, зам засварын ажилд Шинэчлэлийн Засгийн газар нэлээн анхаарал хандуулж байгаа. Анх Ерөнхий сайдыг ажлаа авахад хотын хэмжээнд баригдаж, засагдаж буй 17 замын ажилд шаардлагатай байгаа 130 тэрбум төгрөгийг шийдэж өгөхийг Э.Бат-Үүл баатар хүссэн. Үүний дагуу Ерөнхий сайд ч хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгсөн учир өдгөө дээрх замыг засаж байгаа компаниуд ажилдаа ороод байна. Тиймээс цаашид Засгийн газар хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаахгүй бөгөөд зам засаж, барьж байгаа компаниудыг ажлаа сайн хийж, хамгийн гол нь сэтгэлээсээ чанартай замыг хугацаанд нь хийж өгөхийг Ерөнхий сайд хүссэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэгч компани болон холбогдох хүмүүст "Та бүхний тавьсан зам маш сайн чанартай байх ёстой. Мөн ус зайлуулагч системтэй байж нэг бороонд урсаад эвдэрдэггүй байх, иргэдэд төвөг чирэгдэл учруулалгүй тэмдэг тавих, засварын ажлаа хугацаанд нь дуусгах хэрэгтэй зэрэг шаардлагыг тавьсан юм. Цаашид ямар нэгэн ажил жил дамнаж өрнөхгүй бөгөөд жилийн дотор ажлаа дуусгадаг байх, чадах ажлаа л авч, хэрээс хэтэрсэн том ажил юм авчхаад уях хэрэггүйг ч хэллээ. Мөн зам барьж засаж байгаа компани нь засварын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй мэдээллийн самбар тавьж олон нийтэд нээлттэй, хяналттай байх хэрэгтэйг ч хэлсэн юм.

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл хууль журмын цоорхойгоос болж буруу шийдвэрүүд гарсаар байгааг онцлоод үүний тод жишээ тендерийн тухай хууль гэдгийг хэлсэн юм. Одоо мөрдөгдөж байгаа тендерийн хуулиар хамгийн хямд үнийн саналтай нь тендерт ялдаг байсан бол цаашид хямд биш стандартын дагуу чанартай хийх байгууллагыг тендерт шалгаруулах хэрэгтэйг дурдсан. Мөн нийслэл тендерийн хар дэвтэртэй болж байгаа бөгөөд тэрхүү хар дэвтэрт орсон л бол тухайн компанид дахин тендер өгөхгүй болохыг хэлсэн юм. Ийнхүү шинэчлэлт өөрчлөлтийн төлөө амралтын өдрөөр ч ажиллаж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ганц нэг даргын биш олон хүний эрх ашгийг бодоод ажлаа сайн хийхийг хүссэн юм.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ИРЭХ САРЫН 3-НААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД 08 ЦАГААС АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ
ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН АЛБЫГ НИЙТИЙН АЛБА БОЛГОН ШИНЭЧИЛНЭ
Н.АЛТАНХУЯГ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ
Олимпийн медальтнууд Засгийн газрын мөнгөн шагналаа гардав
Төрийн ордноо түмэндээ нээлттэй болголоо
ИРГЭД ТӨРИЙНХӨӨ ОРДОНД ЧӨЛӨӨТЭЙ НЭВТЭРНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан