Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ИРЭХ САРЫН 3-НААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД 08 ЦАГААС АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.27 /

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт Засгийн газар өөрчлөлт орууллаа. Энэ дагуу төрийн байгууллагын ажил 08 цагт эхэлж 17 цагт дуусна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08 цагт хүүхдүүдээ хүлээн авах бол их, дээд сургуулийн хичээл 09 цагт эхлэх юм байна. Энэ шийдвэрийг 9 дүгээр сарын 3-ны өдрөөс мөрдөж эхлэхээр боллоо.

Харин нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэр,  худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа. Энэ шийдвэр нь нийслэлийн нийтийн тээврийн ачааллыг зохицуулах, автозамын түгжрэлийг багасгах зорилготой юм. Өнгөрсөн жилээс нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд 08 цагаас ажиллаж эхэлснээр замын ачаалал 20 хувиар буурсан гэсэн тооцоо гарсан байна.

ЗАРИМ АГЕНТЛАГИЙГ ТАТАН БУУЛГАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа хүлээн авсныхаа дараахан төрийн албыг  чадварлаг, цомхон, мэргэжлийн болгож, яамнаасаа том, данхайсан 43 агентлагийн ажил, үүргийн давхардлыг арилгаж, хүнд суртлын шат дамжлагыг цөөлнө гэдгээ мэдэгдсэн юм. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим агентлагийг татан буулгаж, холбогдох яамдад нь шилжүүллээ. Ингэснээр Засгийн газар тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17, нийт 28 агентлагтай болж байна.

Хуралдаанаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Хүүхдийн төлөө газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Соёл, урлагийн хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газрыг татан буулгалаа.

Татан буугдсан агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлэхээр болсон байна. Шилжиж ирсэн ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж, агентлагийн зарим чиг, үүргийг Улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх, агентлагийн орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтцийн талаар санал боловсруулж Ерөнхий сайдад танилцуулан Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг сайд нарт даалгажээ.

Мөн хуралдаанаар яамдын бүтцийн талаар хэлэлцлээ. Өмнө нь байсан 11 яамыг 16 болгосон хэдий ч орон тоог нэг ч хүнээр нэмэхгүй, халах, цомхотгохыг урьтал болгохгүй байхыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сануулж байлаа. Ямар ч байсан бүх яамны бүтцэд Бодлого, төлөвлөлтийн, Хэрэгжүүлэлтийн, Төрийн захиргаа, удирдлагын, Хяналт, мониторингийн газар байгуулах нь зүйтэй гэдэгт зарчмын хувьд санал нэгдээд байна.  Гэхдээ бүтцийн талаар бүх сайдтай дахин ярилцахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУД

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Тохируулагч агентлаг

Хэрэгжүүлэгч агентлаг

 

Монгол Улсын Ерөнхий сайд

Тагнуулын ерөнхий газар

Цөмийн энергийн газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа

холбооны газар

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шадар сайд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

 

 

 

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Сангийн сайд

 

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

 

 

 

Хууль зүйн сайд

 

 

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Барилга, хот байгуулалтын сайд

 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

Батлан хамгаалахын сайд

Зэвсэгт хүчний жанжин штаб

 

Зам, тээврийн сайд

 

Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхайн сайд

 

Ашигт малтмалын газар

Газрын тосны газар

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Төрийн өмчийн хороо

Мал эмнэлэг, үржлийн газар

 

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

 

Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

Хүүхдийн төлөө үндэсний газар

 

ИРЭХ ХАВАР 16 МЯНГАН ТОНН МАХ НӨӨЦӨЛНӨ

Ирэх оны хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Нөөц махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт тусгахаар болсон байна.

Мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулах нь энэ Засгийн газрын анхаарлын төвд байна. Малчид малаа хямд үнээр борлуулдаг гэж гомдоллодог бол нийслэлчүүд өндөр үнээр худалдан авдаг. Малчны хотоос дэлгүүрийн лангуу хүртэл олон шат дамждагаас махны үнэ өсдөг учир үүнийг зохицуулах, оновчтой гарц олох талаар Засгийн газар дахин тусгайлан хэлэлцэхээр боллоо.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН АЛБЫГ НИЙТИЙН АЛБА БОЛГОН ШИНЭЧИЛНЭ
Н.АЛТАНХУЯГ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ
ЯАМДЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ БАТАЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зам засварын ажилтай танилцлаа
Олимпийн медальтнууд Засгийн газрын мөнгөн шагналаа гардав
Төрийн ордноо түмэндээ нээлттэй болголоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан